зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дорлигжав цагдааг цэргийн гэмт хэрэгтэн биш гэдгийг нотоллоо

2012-3-26
0
ЖИРГЭХ
УИХ-ын 2012 оны сонгууль ойртохтой зэрэгцээд долдугаар сарын 1-ний үйл явдлыг тойрсон санаатай, санаагүй улс төр эрчимжиж байна.
    УИХ-ын 2012 оны сонгууль ойртохтой зэрэгцээд долдугаар сарын 1-ний үйл явдлыг тойрсон санаатай, санаагүй улс төр эрчимжиж байна. Улмаар хууль хяналтын байгууллагынхан бүхэлдээ хоёр хуваагдаж, шударга ёсны эрэлд гацалт үүссэн дүр зураг харагдах боллоо. Үүнийг зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан  Ч.Амарболд хийгээд О.Зоригт, Г.Ганбаатар, Ш.Батсүх гэх тухайн үеийн цагдаагийн удирдлагуудын өөрсдийгөө өмгөөлсөн тайлбараар хязгаарлах хэрэггүй гэдгийг өнгөрсөн долоо хоногт улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав батлав. Учир нь тэрбээр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ тэрхүү хар өдөр хэн гэгч нь дөрвийн дөрвөн залуугийн амь насыг хөнөөсныг олж чадаагүй байгаагаа ил тод зарласан. Үүн шигээ “Хэн буудсныг тогтоогоогүй ч хэн нэгнийг заавал шийтгэнэ” гэдгээ ч нуусангүй. Товчхондоо, Д.Дорлигжавын хувьд долдугаар сарын 1-ний хэргээр хэн нэгнийг гэхээс илүүтэй тухайн үеийн цагдаагийн удирдлагуудад ял үүрүүлэх нь онцгой нэгэн үүрэг даалгавар бололтой. Ийн хэлэх учир нь гэмтнийг олоогүй атлаа зохиомлоор гэмтэн тодруулах зорилготой мэт өрнөж буй үйл явлууд үүнийг нотолж буй. Үүний баталгаа болсон улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын хийсэн хэвлэлийн бага хурлын тэмдэглэлээс ишлэл хүргэе.

1: -Ард түмэн тэр дөрвөн залууг хэн буудсаныг тогтоохыг хүсч байна?

   -Тогтоохын тулд ажиллаж байна. Энэ буугаар буудсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Харин дөрвөн хүнийг хэн буудсаныг тогтоох боломжгүй байгаа. Нэг хүн гурван хүнийг буудсан уу, эсвэл дөрвүүлэнг нь нэг, нэгээр нь буудсан уу гэдгийг мөрдөж байцаах алба шууд тогтоож чадахгүй байна.

2: -Хэн буудсаныг тогтоогоогүй юм бол цагдаагийн дарга нарыг ямар үндэслэлээр шүүж байгаа юм бэ?
   -Цагдаагийн экс удирдлагуудын хэргийг цагдаа хүн буудсан хэрэгтэй хольж ойлгоод байна. Одоогийн хэрэгт буруутгагдаад байгаа цагдаагийн хуучин удирдлагууд ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага алдсанаас болж хүний амь хохирсон гэдгээр буруутгагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлыг хангах ёстой, хэв журмыг сахиулах ёстой болохоос хүн алаад явж байх ёсгүй. Цагдаа буудсан гэдгийг хөдлөшгүй баримтаар нотолсон.

3: -Цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэрэгт хамруулах нь буруу гэсэн хандлага нийгэмд зонхилох боллоо?
   -Хилийн цэрэг, дотоодын цэргийн албан хаагчдын цэргийн гэмт хэргийн субьект болно гэдгийг Эрүүгийн тухай хуульд оруулсан. Дотоодын цэргийн тухай хуулийн тавдугаар зүйлд “Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн дарга байна” гэсэн байдаг. Энэ утгаараа Ч.Амарболд дотоодын цэргийн командлагчийн үүрэг гүйцэтгэж байсан нь үнэн. Хэрэв Ч.Амарболд дотоодын цэргийн командлагч биш юм бол албан тушаалаа хэтрүүлэн дотоодын цэргийг удирдаж, долдугаар сарын 1-нд цэрэг оруулсан болж таарч байна.
Тэгвэл энэхүү гурван ишлэлээс цагдаагийн удирдлагуудыг цэргийн гэмт хэрэгтэн болгож ойлгуулаад байгаа нь бодит үндэслэл биш болох нь энгийн хүний бодолд буух аж. Мэдээж шүүгч, прокурор, цагдаа гээд хууль, шүүхийн зүгээс оролцогч талуудын тайлбар дээр дөрөөлөөд эрх ашгийн зөрчилгүй жирийн иргэний хувьд бодоход шүү дээ. Үүнийг дараах үндэслэлээр тайлбарлаж болно.

1: Буруутныг олоогүй

   “Цагдаа буудахын хувьд буудсан. Гэхдээ хэн гэдэг нь олдохгүй байгаа. Ер нь бол олж чадахгүй байна” гэх энэ үгний цаана алуурчин хэн ч байж болох нь гэсэн бодол төрөх нь гарцаагүй. Дээр нь, Ерөнхий прокурорын үгнээс харахад цаашид чолох найдлагагүй гэдэг  нь бараг  л ойлгомжтой болж буй. Ийм нөхцөлд шууд “Цагдаа хүн буудсан” хэмээн зарлах нь өөрөө хэтэрхий өрөөсгөл мэт. Хэн ч хулгайд эд зүйлээ алдлаа гэхэд эзнийг нь олоогүй хэрнээ өөрт хамгийн ойрхон байсан хүнээ хардаад эхэлбэл яаж ч бодсон шударга биш шүү дээ.

2: Цагдааг цагдаа биш гэв үү?
   Хэн буудсаныг нь олоогүй хэрнээ мөн л хэн нэгнийг шийтгэнэ гэдэг бол хэтэрхий бүдүүлэг хэрэг. Дээр нь, хэрэв үнэхээр цагдаа буудсан гэдгийг нотолсон бол цагдаагийн удирдлагыг цэргийн гэмт хэрэгтэн болгоно гэдэг бол шууд утгаараа гүтгэлэг байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь цагдааг Цагдаагийн байгууллагын тухай хуулиар шагнадаг, шийтгэдэг журамтай. Цагдаа нь цагдаа биш л болчихоогүй бол шүү дээ.

3: Дотоодын цэрэг хүн буудсан уу?
   Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболдыг Дотоодын цэргийн хуулийн дагуу дотоодын даргын үүрэг гүйцэтгэгч байсан гэж үзэж байгаа. Энэ утгаараа тэрбээр долдугаар сарын 1-ний өдөр цэрэг хөдөлгөх эрх эдэлж байсан.  Тэрхүү эрхийнхээ хүрээнд өдгөө цэргийн гэмт хэрэгтний ял үүрэх ёстой болчихоод байгаа. Үүнийг улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын дээрх тайлбар баталж буй. Гэтэл амиа алдсан дөрвөн иргэнийг дотоодын цэрэг бус цагдаа буудсан гэдгийг одоогийн байдлаар Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан тогтоосон гэдэг. Энэ тохиолдолд Ч.Амарболдыг Дотоодын цэргийн даргын үүрэг гүйцэтгэгчийн хувиар яллахаар шийдсэн нь эргээд дотоодын цэрэг хүн буудсан уу гэсэн асуулт тавихад хүргэж буй. Үүгээрээ тэрбээр цагдааг цэргийн гэмт хэрэгтэн биш гэдгийг нотлов бололтой. Тэгээд ч Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад цагдааг цэргийн гэмт хэрэгтэн болгож үздэг заалтыг хасчихсан ажээ.

   Ийнхүү Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан шинэ ажилтай болов бололтой. Харин яллах дүгнэлтээ хэвээр үлдээж, хүссэн зорьсондоо хүрлээ гэхэд цэвэр хэлмэгдүүлэлт болно гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх асан, хошууч генерал Б.Пүрэв нэгэнтээ сануулж байсан ажээ. Хууль, хяналтын байгууллагынханд санаж сэрэхэд нь сануулга болох үүднээс түүний үгийг эцэст нь онцлон хүргэе.

Б.Пүрэв: Цагаандаа гарсан хэлмэгдүүлэлт гарахгүй гэж итгэж байна

   2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлын тухайд Дотоодын цэргийн командлагчид хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг тусдаа хуультай. Өөр бүтэц, бие бүрэлдэхүүн, зэвсэг, техниктэй. Мөн өргөдөг тангараг нь тусдаа шигээ дүрэмт хувцас, албаны дүрмүүд нь ч өөр. Товчоор хэлбэл, хоёр өөр байгууллага. Хоёрдугаарт, 2008 онд тогтоосон Онц байдлыг хэрэгжүүлэхэд дотоодын цэрэг оролцоогүй. Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнээс цэргийн алба хаахтай холбоотой ямар нэг харилцаа үүсээгүй. Гуравдугаарт, тэр үед дотоодын цэргийн ямар нэг албан хаагч галт зэвсэг хэрэглэсэн, эсвэл дотоодын цэргийн мэдэлд байсан бууг хэрэглэсэн тухай баримт, мэдээ, гомдол байхгүй. Дөрөвдүгээрт, цагдаа, тагнуул зэрэг Зэвсэгт хүчний бус байгууллагын албан хаагчдыг цэргийн алба хаагчидтай адилтган цэргийн гэмт хэрэгт шийтгэдэг байсан социализмын үеийн хуулийн заалт УИХ-аас 2008 оны хоёрдугаар сарын 1-нд Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөр хүчингүй болсон. Энэ дөрвөн зүйлийг базаж хэлбэл, 2008 онд тогтоосон Онц байдлыг хэрэгжүүлэхэд, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн хийсэн ажлыг Дотоодын цэргийн командлагчийн хувьд хийсэн үйлдэл гэж мушгивал цэвэр хэлмэгдүүлэлт болно. Одоо цагт тийм цагаандаа гарсан хэлмэгдүүлэлт гарах орон зай байхгүй гэдэгт итгэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.23.101)
    ардчилсан намын энэ сонгуулийн гол тактик нь цагдаагийн нөхдүүдийг ямар ч хамаагүй аргаар шоронд хийчихээд, дараа нь бид л байхгүй бол та нарыг буудчихаад л зүгээр өнгөрөх нь байна шүү, бид нарыг гаргавал сайн хамгаална гэх утгатай л юм хийх гээд байх шиг. ер нь бол Амарболд нар гэмт үйлдэлээсээ болж биш яг тэр үед хашиж байсан албан тушаалаасаа болж ял авах гэж байгаа нь хэлмэгдүүлэлтийн бүх шинжийг агуулж байна доо
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • Elbegdorjid (213.128.189.90)
    Tsagdaa hun buudsan bol hariutslagaiig ni S.BAYAR huleene gesen shuu de.BAYAR buudah tushaal ugsun.Yagaad gewl sogtuu baisan.OILGOMJTOI!!!!!!!!!!!!!!!!
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • zochin (182.160.30.179)
    Dorligoo sain ajilladag hun.Bitgii oo ireed bai
    2012 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    1 цаг 2 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    4 цаг 31 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    4 цаг 37 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    5 цаг 37 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    5 цаг 49 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    7 цаг 2 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    7 цаг 29 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    7 цаг 50 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    7 цаг 58 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    8 цаг 24 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    8 цаг 28 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    8 цаг 51 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    9 цаг 28 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    9 цаг 56 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    10 цаг 10 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    10 цаг 13 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    10 цаг 31 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    10 цаг 45 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    10 цаг 59 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    11 цаг 2 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК