
Байшин барилга нурж, хүний амь үрэгдээгүй байна. Чилийн засаг захиргаанаас газар хөдлөлтийн дараа цунамигийн аюул болохгүй гэж мэдэгдсэн бөгөөд эрэг хавийн дүүргүүдийн хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хойшлуулсан бөгөөд иргэдийг тайван байж, гэртээ харихыг зөвлөж байгаа юм.
Өнгөрсөн ням гаригт мөн Конститусьон хотоос 94 км зайтай нутагт 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Энэ газар хөдлөлтийн дараа Чилийн төв хэсгээр газар хөдлөнө гэж АНУ-ын Геологийн албанаас анхааруулсан ажээ.
Ням гаригийн маргааш буюу өнгөрсөн даваа гаригт Антофагаста хотын ойролцоо 4,9 магнитуд хүчтэй газар хөдөлжээ.



