Нийслэл хот өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 16, гал түймрийн зөрчлийн 7 дуудлагатай өнжсөн байна. Тодруулбал Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 03 дугаар сарын 24-ний өдрийн 21:20 цагт ирсэнээр
Нийслэл
хот өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн 16, гал түймрийн зөрчлийн 7 дуудлагатай
өнжсөн байна. Тодруулбал Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байшин шатаж байна
гэсэн дуудлага 03 дугаар сарын 24-ний өдрийн
21:20 цагт ирсэнээр Аврах, гал
унтраах 10 дугаар ангийн гал унтраах тасгийг гал дээр очиход 5х3 метрийн
хэмжээтэй байшингийн дотор талд эд хогшил, дээвэр, таазны хэсэг шатаж
байсныг унтрааж, 20 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн
аюулаас аварч хамгаалсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд
гэр шатаж байна гэсэн дуудлагыг ирүүлсэнээр гал унтраах ангийг очиход 4 ханатай
/эзэнгүй/ гэр шатаж байсныг унтраасан. Мөн сүүлийн
үед орон сууцны гадна хог шатсан
дуудлага нэмэгдэж байна. Иймд иргэд
олон нийтийг сонор сэрэмжтэй байж, өөрсдийн амь бие, эд хөрөнгөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг
Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж
байна.