Ирэх есдүгээр сарын 22-нд
Цонжинболдогт 10000 тэмээний цуваа болно. Уг арга хэмжээг “Алтан говийн тэмээ” ТББ-аас зохион
байгуулж байгаа бөгөөд энэ
арга хэмжээгээр Гиннесийн
дээд амжилт тогтоох зорилготой аж.
Тус ТББ-ынхан өнгөрсөн онд Гиннесийн
дээд амжилтыг бүртгэх комисст хандаж 10000 тэмцээн цувааг дэлхийн дээд амжилтад
бүртгүүлэх хүсэлт гаргажээ. Гиннесийн дээд амжилтыг бүртгэх комисс уг саналыг
хүлээн авч, есдүгээр сард болох уг арга хэмжээний үеэр төлөөлөгчдөө илгээнэ
гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Тиймээс зохион байгуулагчид энэ арга хэмжээг ихээхэн өргөн цар хүрээтэй, улс
орны эдийн засагт үр өгөөжтэй болгохоор зорьж ажиллаж байгаа гэнэ. 10000
тэмээний цуваанд хүссэн хүн бүр оролцох боломжтой учир гаднын бизнесийн
байгууллага, жуулчдыг оролцуулах дээр ихээхэн анхаарч байгаа юм байна.
Тухайлбал, дэлхийн томоохон сувгууд болох CNN, BBC, National Geographic ,
Discovery Channel-аар сурталчилгаа цацах аж. Ингэснээр зөвхөн дэлхийн дээд
амжилт тогтоох төдийгүй хөгжин дэвжиж буй Монгол Улсын бахархам өв уламжлалыг
дэлхий дахинаа сурталчлах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм байна.
Говь нутгийг хамгаалах зорилготой "Алтан говийн тэмээн сүрэг" ТББ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард байгуулагдсан бөгөөд 10000 тэмээний цуваа тэдний хийж буй анхны томоохон ажил юм.