Өнөөдөр 11 цагт хуралдсан АН-ын УИХ дахь бүлгийн хурал тарлаа.

Өнөөдөр 11 цагт хуралдсан АН-ын УИХ дахь бүлгийн хурал тарлаа. Энэ хурлаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг хэлэлцэж байгаа гэж байгаа ч солонгос, хятадуудтай нууц гэрээ байгуулсан гэх Х.Баттулга гишүүний асуудлыг бүлгийн гишүүд нухацтай авч үзэж байгаа бололтой. Мөн ерөнхий сайд С.Батболдод асуулга хүргээд буй Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын талаар ч өнөөдрийн хурлаар хэлэлцсэн гэж эх сурвалж мэдээллээ. АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг 15 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр болоод байна.