Дөрвөн ихэр ишиг гарчээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Ч.Цэдэндамбаагийн улаан ямаанаас дөрвөн ихэр ишиг мэндэлж, эсэн мэнд бойжиж байна. Ихэр ишигний хоёр нь эм, хоёр нь эр аж. Улаан ямаа өнгөрсөн жил мөн гурван ихэр ишиг гаргаж байжээ.