Засгийн газрын дөрвөн сайдын авлигатай холбоотой баримтыг АТГ-т
шалгуулахаар өгсөн “Женко” Х.Баттулгыг солонгос, хятадуудтай нууцаар
гэрээ байгуулсан гэж өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын сайд, дарга
нар баталцгаасан.

Засгийн газрын дөрвөн сайдын авлигатай холбоотой баримтыг АТГ-т шалгуулахаар өгсөн “Женко” Х.Баттулгыг солонгос, хятадуудтай нууцаар гэрээ байгуулсан гэж өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын сайд, дарга нар баталцгаасан. ЗТБХБ-ын дэд сайд нь газрын дарга нартайгаа ирж Х.Баттулгын гарын үсэгтэй гэрээг танилцуулсан. Тэгвэл АН-ын гишүүд үүний хариуд зүгээр суухгүйгээр шийджээ. Тэд “Х.Баттулга гишүүнийх өмөөрөх ажлын хэсэг” байгуулсан байна. Энэ ажлын хэсгийн ахлагчаар Ж.Энхбаяр сайдыг суудлаас нь буулгахаар зүтгэж буй Р.Гончигдорж гишүүнийг томилох гэсэн боловч тэрбээр Хөвсгөлд томилолтоор ажиллаж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг “Х.Баттулга гишүүнийг өмөөрөх ажлын хэсэг”-ийн даргаар сонгосон байна. Зарим эх сурвалж болон гишүүдийн ярианаас үзэхэд Х.Баттулгын нууц гэрээний эсрэг Ж.Энхбаярын улсын нууц задалсан гэх асуудлыг сөргүүлэн тавих гэж байгаа бололтой.