Хошин урлагийн жүжигчдийн анхдугаар
их наадам болно
“Монголын хошин урлагийн жүжигчдийн анхдугаар
их наадам” ирэх дөрвөн сарын 1-нд
зохион байгуулагдахаар боллоо. Тус
наадамд Монголын хошин урлагийн бүх хамтлаг, продакшнууд оролцож үзэгчдэд уран
бүтээлээ хүргэхийн сацуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн
Монголд хошин урлагийн үндэс суурийг тавьсан алтан үеийн жүжигчид болох
Цэвээнравдан, Дашхүү, Жанчив, Латип, Батзаяа, Батсүх, Сосорбарам, Туяа,
Чаминчулуун, Жагдаг, нарын олон сайхан уран бүтээлчиддээ энэ цагийн уран бүтээлчдээс нь
хүндэтгэл үзүүлэх бөгөөд залуу уран бүтээлчдээ урамшуулан шагнах гээд олон олон арга хэмжээнүүд болох юм. Энэхүү наадам нь жил бүр уламжлал болгон
зохиогдох бөгөөд ирэх жилээс эхлэн хөдөө орон нутгаас төлөөлөгчид болгож 21-н
аймгаас уран бүтээлчдийг урьж оролцуулах аж. Наадам Соёлын
төв өргөөнд 18-н цагаас улаан хивсний ёслолоор эхэлж 19-н цагаас арга хэмжээ
буюу тоглолт эхэлж бүтэн дөрвөн цаг арван минут үргэлжлэх аж.