Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг өнгөрсөн оны сүүлээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан.

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг өнгөрсөн оны сүүлээр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан. Учир нь гэрч Н.Болдбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаснаар мөрдөн байцаалтад буцсан юм. Ц.Улаанхүү начныг Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн хэмээн буруутгаж, Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан хэмээн 11 жилийн хорих ялаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж, түүнд оноосон 11 жилийн ялыг дахин оноолоо.
Б.Чимэг