Британы жүжигчин Жейми Уэйлет Лондонг “нураах” шахсан бослогоос болж хоёр жилийн ял авлаа.

2011 оны наймдугаар сарын 2-нд Лондоны умард хэсэгт дэгдсэн үймээнд Жейми Уэйлетыг “Олон нийтийн хэв журам зөрчин эмх замбараагүй байдал үүсгэж, улсад хохирол учруулсан” хэмээн түүнийг буруутгасан байна.
Өдгөө 22 настай Жейми Уэйлет үймээнд оролцсон залуусын нэгтэй хамт оргилуун дарс ууснаа хүлээн зөвшөөрчээ.

Тэрээр “Харри Поттер” киноны зургаан ангид Хогвартс сургуулийн танхай хүү Винсент Краббын дүрд тоглосон билээ. Харри Поттерийн “дайсан” өмнө нь марихуан хадгалсан хэргээр шүүгдэж байсан аж.
Тухайн үед үймээний хэрэгт холбогдсон 3800 хүнийг баривчилж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт ноцтой үйлдэл хийсэн нь батлагдсан 1300 иргэнд ял оноосон байна. Ял авсан иргэдийн бараг тал хувь нь шоронд суухаар болжээ.
Д.Идэр