Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү нарын гурван хүн, стандарчлал хэмжилзүйн төвийн ажилтан нарын дөрвөн хүнийг өнгөрсөн нэгдүгээр сараас цагдан хориод байгаа.

Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан Монголбанкны Валютын газрын Эрдэнэсангийн нягтлан бодогч С.Цагаанхүү нарын гурван хүн, стандарчлал хэмжилзүйн төвийн ажилтан нарын дөрвөн хүнийг өнгөрсөн нэгдүгээр сараас цагдан хориод байгаа. Харин тэднийг өнгөрсөн долоо хоногт цагдан хорих 461 дүгээр ангиас суллаж, батлан даалтад гаргажээ. Учир нь нэр бүхий дөрвөн хүний заримынх нь эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээн авсан байна.
Б.Чимэг