
Энэхүү гар утас нь хэрэглэхэд хялбараас гадна эвхэж болох гэнэ. Тус группийн хамт олон олон жилийн эрэл хайгуулын дүнд AMOLED тeхнологи буюу эвхэгдэж нугардаг LCD дэлгэцийн тeхнологи бий болгожээ.
Гар утасны бүх эд ангийг хийж дууссан бөгөөд шинэ тeхнологиор батарeйг хийхэд хоёр жил шаардагдана гэж инжeнeрүүд нь тооцсон байна.
Энэхүү утас гарснаар дэлхийн зах зээлийн 90 хувийг эзэмших болно гэж тус группээс мэдэгджээ. Загвар, хүчин чадал нь бараг өдөр бүр өөрчлөгдөж буй гар утас тун удахгүй цаас адил нимгэн болох бололтой.
Д.Идэр
