
Айлчлалын хүрээнд Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, ОХУ-ын ерөнхий прокурор Ю.Я.Чайкатай уулзаж, ОХУ-ын ерөнхий прокурорын газарт зочилж, үйл ажиллагаатай нь танилцахын зэрэгцээ хоёр улсын ерөнхий прокурорын 1997 оны хэлэлцээрийг шинэчлэх, ОХУ-ын Ерөнхий Прокурорын дэргэдэх “Прокурорын Академи ” дээр уулзалт хийж залуу прокурор, мэргэжилтнийг сургах, чадваржуулах, давтан сургах, ур чадварыг нэмэгдүүлэх ажлын талаар харилцан санал солилцох юм.