
52 настай хөгжмийн од Саймон Ковелл: “Энэ хэрэг яг л аймшгийн кино шиг санагдсан” хэмээн хэлсэн байна.
Саймон Ковелл өөрийнхөө шүүсэн шоуг үзэхээр телевийнхээ өмнө сууж байжээ. Гэтэл байшингийнх нь дээд давхарт тас хийх чимээ гарсан байна. Саймон юу болж байгааг шалгахаар дээш гарч чимээ угаалгын өрөөнөөс ирж буйг тогтоосон байна. Тэрээр угаалгын өрөөндөө ортол туйпуу барьсан эмэгтэй зогсож байжээ. Эмэгтэй Саймоныг харангуутаа туйпуугаа цонхруу нь шидсэн байна.

Цагдаагийнхан эмэгтэйг шалгаж байгаа юм. Эмэгтэй Саймоны гэрт хэр удсан, юу хийсэн зэрэг нь тодорхойгүй байна.
Саймоны хэвлэлийн төлөөлөгч Клиффорд: “Энэ хэрэг Саймонд аймшгийн кино шиг санагдсан хэмээн тэр надад хэлсэн. Гэсэн ч Саймон маш азтай байсан. Эмэгтэй туйпууны оронд хутга, буу эсвэл үүнээс аюултай зэвсэг барьсан байж болох байлаа” гэсэн байна.
Саймон эмэгтэйг танихгүй бөгөөд түүний шүтэн бишрэгчдийн нэг гэж бодохгүй байгаагаа хэлжээ.
Түүний Лондонд байрлах гэр нь 9 сая паундын үнэтэй бөгөөд хамгаалалтын систем маш сайн байжээ. Үүнээс гадна байшинг харж хамгаалдаг бүхэл бүтэн баг ажиллаж байсан байна. Ийм үед эмэгтэй яаж гэрт нь орсон бэ гэдэг нь сонирхол татаж байна.
Д.Идэр