
Тэрбээр Лос Анжелест телевизийн шоунд оролцохоор ирсэн байна. Түүнийг “Лондон” зочид буудалд улаан хивсний ёслолын үеэр алхаж явахад нь хаанаас ч юм гурил шидсэн байна.
Ким Кардашианыг гурилаар “угаасан” залууг Скайлер Стөүн гэдэг аж. Тэрээр 31 настай бөгөөд зураачаар ажилладаг юм байна. Стөүн энэ хэргийг санаандгүй хийсэн хэмээн мэдээлжээ. Хэргийн дараа цагдаа нар Стөүнийг баривчилсан байна. Гэсэн ч Скайлер Стөүнд ноцтой хариуцлага тооцоогүй бололтой.
Тэрбээр өнөөдөр твиттертээ “Хатагтай Кардашиан, намайг уучлаарай. Би Лондон зочид буудлын үүдний танхимд бялуу хийхээр ажиллаж байсан юм. Яагаад тийм зүйл хийснээ мэдэхгүй байна” хэмээн бичжээ.
Ким Кардашиан энэ хэрэгт ихээхэн уурлаагүй юм. Тэрээр хувцсаа тайлж гүвээд, ажилчдад өгч цэвэрлүүлээд шоугаа үргэлжлүүлсэн байна.
Та энэ хэргийг хөгжилтэй гэж бодож байна уу? Эсвэл тэнэг хэрэг үү? Бичлэгийг энд дарж үзнэ үү.
Д.Идэр