МАН-ын байр буюу Тусгаар тогтнолын ордон өнөөдөр шинэ чимэгтэй
боллоо. Үдийн цайны цагаар цагаан өнгөтэй барилгын дээр хэдэн ажилчин уг
чимгийг байрлуулж байсан юм. Намын сүлд тэмдэг болсон соёмботой улаан
сарнайг ордны магнайд байршуулав. Ард түмэн, тусгаар тогтнолыг бэлгэдэж
нэрийг нь өгсөн уг ордон

МАН-ын байр буюу Тусгаар тогтнолын ордон өнөөдөр шинэ чимэгтэй боллоо. Үдийн цайны цагаар цагаан өнгөтэй барилгын дээр хэдэн ажилчин уг чимгийг байрлуулж байсан юм. Намын сүлд тэмдэг болсон соёмботой улаан сарнайг ордны магнайд байршуулав. Ард түмэн, тусгаар тогтнолыг бэлгэдэж нэрийг нь өгсөн уг ордон ийнхүү намынх гэдгээ илэрхийлэх шинэ тэмдэгтэй болсон юм. Шинэ гэдгийн учир нь уг ордонг анх байгуулахдаа зураг төсөлд нь лого тэмдэггүй байсан аж. Гэвч сонгууль дөхсөн өнөө үед бүхий л төрлийн сурталчилгаа шаардлагатай учраас жинхэнэ эзэмшлийн ганц байшингаа намаараа чимэглэх санаа саяхан төрсөн бололтой.