
Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байршуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тогтоохоор хуульд заасан билээ.
Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр болсон хуралдаанаараа сурталчилгааны самбарын тоо, хэмжээний хязгаарыг тогтоож өгсөн байна.
Д.Идэр