Монголын томоохон арилжааны банкинд мөнгө угаасан Беларусын иргэн Соловьевийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна.

Монголын томоохон арилжааны банкинд мөнгө угаасан Беларусын иргэн Соловьевийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Монголд түр оршин сууж байхдаа хэдэн тэрбумаар тоологдох рубль оруулж ирэн доллараар солиулсан гэв. Уг хэрэгт олон хүнийг сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор Ц.Насанбат “Үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэг учраас мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын нууц” гэв. Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд мөнгө угаах гэмт хэргийг зохицуулдаг бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол 15 жил хүртэлх хугацаагаар хорино хэмээн заажээ.
Б.Чимэг