зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга 300 тэрбумын төлөө “дайн” өдүүлжээ

2012-3-27
0
ЖИРГЭХ
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга сүүлийн үед Монголын хамгийн шударга хүнээр тодроод байгаа. Өөрөө хуйвалдаанаас ангид байж хувьсгалч хөдөлмөрийн үр шимээр өсч өндийсөн хэмээн нотлохыг оролдох түүний энэ жүжиг хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй.
   Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга сүүлийн үед Монголын хамгийн шударга хүнээр тодроод байгаа. Өөрөө хуйвалдаанаас ангид байж хувьсгалч хөдөлмөрийн үр шимээр өсч өндийсөн хэмээн нотлохыг оролдох түүний энэ жүжиг хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Ямар ч байсан намынх нь дарга Н.Алтанхуяг “УИХ-ын 2012 оны сонгууль хүртэлх зургаан сарын хугацаанд сөрөг хүчин байж жүжиглэхийг л хүссэн юм” гэх маягаар хамтарсан Засгийн газраас гарах шалтгаанаа тайлбарласан. Тэгвэл Х.Баттулгын хувьд Н.Алтанхуягаасаа хоёр дахин их хүчийг хуримтлуулахын тулд үлдсэн богинохон хугацаанд намынхаа нөхдийг ч, Ардын намынхныг ч эсэргүүцсэн шиг эсэргүүцэхээр шийдсэн бололтой. Энэ төлөвлөгөө нь зарим нэгэнд нь таалагдаж байхад чамгүй хэсэг нь цаана нь орших үнэнийг хайж буй нь гарцаагүй. Тэр үнэн Яармагийн дэнжид босох шинэ хорооллыг бараг л луйврын золиос болгон хувиргахыг завдсан Х.Баттулгын тухай өгүүлэх дараах баримтаар нотлогдох ажээ. Тэрбээр ардчилсан хувьсгалын эхний он жилүүд хийгээд “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьсан 1996-2000 оны хооронд Монголын хамаг л үнэ цэнэтэй бүхнийг өөрийн болгож авч чадсан шигээ энэ удаад Яармагийн дэнжид босох ёстой “Шинэ яармаг” хорооллын хувь заяаг ч тэр өөрийн өмч хэмээн итгэсэн байх юм.

   “Шинэ яармаг” хороолол нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд Засгийн газрын төлөвлөгөө ёсоор бол 6500 айлын орон сууц байх ёстой. Харин үүнийг нь Х.Баттулга салбар хариуцсан сайд байхдаа 3995 болгож хассан. Дараа нь дахин сайн дураараа хасалт хийж 300 орон сууцыг нь дахиад л алга болгочихсон. Арай л “Баянгол” зочид буудлынхаа баруун суганд наачихаагүй байх. Хэрэв өөрийнхөө нь хувийн компанийн хөрөнгөөр уг хорооллыг барьж байгуулах байсан бол 6500 айлын орон сууцыг 650 болгон цөөлсөн ч хамаа алга. Гэтэл “Шинэ яармаг” хороолол тийм биш. Монгол Улсын урд удаан хугацааны хөгжлийг санхүүгийн дэмжлэгээр тэтгэх үүрэгтэй Хөгжлийн банкны баталгаагаар барих ёстой хороолол. Тодруулбал, уг хорооллын санхүүжилт болох 300 тэрбум төгрөгийг Хятадын Экспорт, импорт банкнаас зээлэх бөгөөд түүнд нь манай Хөгжлийн банк баталгаа гаргах учиртай. Иймд уг хорооллыг барих барилгын компанийг албан ёсоор тендер зарлаж сонгон шалгаруулах ёстой. Гэтэл анхнаасаа бүх зүйл нь зөвхөн Х.Баттулга гэдэг хувь хүний эрх ашгаар хөтлөгдөх болсон.

   Учир нь “Шинэ яармаг” орон сууцны хорооллын Монголын талын оролцогч болох “UB” гэх компанийн эзэн Ууганбаяр гэгч нь Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Х.Баттулга зөвлөхийнхөө компанид бүхэл бүтэн 300 тэрбум төгрөгийн захиран зарцуулах эрхийг тендергүйгээр олгосон даруйдаа дээр дурдсанчлан барих орон сууцныхаа тоог хасч эхэлсэн байдаг. Их удалгүй “UB” компани нь “Нью Яармаг хаусинг прожект” болон хувирсан. Ингэж нэг компанийг нөгөөгөөр нь сольсон даруйд зээлдэгчийн хөрөнгө шуудхан л 25 дахин багасчихсан байдаг. Нэг ёсны “UB” компанийн өөрийн хөрөнгө нь 300 тэрбум төгрөгийн зээлд Хөгжлийн банкаар баталгаа гаргуулахаар хөөцөлдөж байхад 4,5 тэрбум төгрөг байсан. Гэтэл “Нью Яармаг хаусинг прожект” болж өөрчлөгдөнгүүт үндсэн хөрөнгө нь 25 дахин бага буюу ердөө 200 сая төгрөг болж хувирчээ. Энэ нь Хөгжлийн банкны баталгаа гаргах 300 тэрбум төгрөгийн зээлээс бүхэл бүтэн 1500 дахин бага гээд бодоод үзээрэй. Салбар хариуцсан сайдын зөвлөхийн компани гэж л ийм давуу эрх эдэлдэггүй юм бол ямар ч боломжгүй гэсэн үг. Харин Х.Баттулга араас нь түлхэх, урдаас нь татах маягаар Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар хүчийг үзүүлэх болсон. Түүний хамтарсан Засгийн газрыг шүүмжилж, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа гэгч эмэгтэйг зөрүүд, муйхраар нь дуудаад байсны шалтгаан ердөө л энэ. Хэрэв уншигч та санаж байгаа бол сүүлийн хугацаанд хэвлэлээр удаа дараа “Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Л.Болормаа гэж нэг муйхар, гөжүүд, зөрүүд хүүхэн. Ажил хийлгэхгүй байна” хэмээн шүүмжлээд байсан даа. Гэтэл түүний хурдлуулах гээд байсан ажил нь дээрх луйврын ажиллагаа байж. Ингээд бодохоор Л.Болормаа гэгч нь харин ямар азаар Х.Баттулгын өөдөөс гөжүүдэлж, зөрүүдлэх хүчтэй нэгэн байсан юм бэ дээ гэж баярламаар.

   Цаашлаад “Шинэ Яармаг” хотхныг тойрсон будилаан дуусахгүй. “Нью Яармаг хаусинг прожект” нь Хөгжлийн банкаар бүхэл бүтэн 300 тэрбум төгрөгийн зээлэнд баталгаа гаргуулах гэж байгаа хэрнээ санхүүгийн сүүлийн нэг жилийн тайлан ч гаргаж өгч чадаагүй. Бүхэл бүтэн 300 тэрбум төгрөгийг зээлэх гэж байж шүү дээ. Гэтэл өнөөдөр залуус “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахын тулд банканд сүүлийн нэг жил, зургаан сарынхаа санхүүгийн тайланг гаргаж өгөх ёстой гэж байгаа. Үсрээд л 50 сая төгрөг зээлэхэд банк ийм баталгаа шаардаж байхад 300 тэрбум төгрөгийн зээл авахын тулд 200 сая төгрөгийн хөрөнгийн бүртгэл үзүүлчихээд сүүлийн нэг жилийн санхүүгийн тайлан гаргаж өгч чадахгүй байна гэдэг арай л дэндсэн хэрэг. Үүнийг л даварсан гэхгүй бол өөр даварсан шуналыг олж хэлэхэд ч бэртхтэй санагдана.

    Тэгвэл тэрбээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа “Хөгжлийн банкны болзлыг арилжааны банкны адилхан байна гээд байх юм. Тэр үнэн үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Яах гэж энэ Хөгжлийн банк байгуулж байгаа юм бэ. Арилжааны банкууд тийм том хэмжээний хэлцлүүд хийж чадахгүй учраас л. Бусад хөгжсөн улс орны жишгийг дагуулаад Хөгжлийн банк гэж байгуулаад дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлээд явья гэж шийдсэн. Гэтэл одоо Хөгжлийн банк нь огт өөр юм яриад, арилжааны банкных шиг нөхцөл шаардаад, тэр нь хаа байна, энэ нь хаа байна гээд. Гэтэл өнөөдөр ийм том төслүүдэд хаанаасаа ямар  барьцаа өгөх ч юм. Барьцаа нь Засгийн газар, тэрний татвараас олох ирээдүйн орлогууд биш үү” гэж хариулсан байдаг. Үүгээрээ тэрбээр Хөгжлийн банкийг шүүмжилсэн ч өөрөө юуны учир Хөгжлийн банкинд бухимдаад байгаагаа тайлбарлаагүй юм. Нэг ёсны өөрийнх нь эрх ашигт хөтлөгдсөн үнэнийг дэлгэгдэхээс эмээхдээ хоосон шүүмж өрнүүлсэн гэсэн үг. Харин Хөгжлийн банкны тухайд арилжааны банкнаас хөнгөн болзол тавих ёстой ч арай ч бас 200 сая төгрөгийн хөрөнгөтэй компанид 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгаа гаргаад байж болохгүй байх.

   Тэгээд ч 200 сая төгрөг гэдэг баян айлын эрх бандийн унадаг машины үнээс гэхэд 3-4 дахин бага мөнгө болчихоод удаж байна. Зарим нэгнийх нь хувьд бол бараг л дөрвөн дугуйны үнэ ч байж мэднэ. Хэрэв орон сууц гэж яривал бүр ч хавирахгүй юм болно. Бүр тодорхой яривалХ.Баттулгын машины гараашинд үзмэр маягаар тоосонд дарагдаж хэвтдэг машины цуглуулгын үнэнд ч дүйцэж очихгүй. Ердөө нэгийнх нь үнэ байж чадвал их юм. Ийм байхад эрх мэдлээ урвуулан ашиглаж, 200 сая төгрөгөөр 300 тэрбумыг олох гэсэн түүний эл хүслийг боож хаасан Хөгжлийн банкныханд талархал илэрхийлье. Түүнчлэн энэ баримтыг тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батжаргал Сангийн сайд асан Ц.Баярцогтод хүргүүлсэн байдаг бөгөөд зээлийн баталгаагаа цуцалсан аж. Энэ бол Х.Баттулгын эх оронч, шударга нэгэн болж хувирсны цаад үнэн. Мэдээж 200 саяар 300 тэрбумыг олж, цаашлаад орон сууцны хороолол босгосон даруйдаа түүнийгээ өсгөсөн шиг өсгөх гэсэн бизнесийн алсын хараа нь түүнийг ийн зүгээр унтуулж чадахаа байсан байх. Азаар энэхүү баталгааг 2012 оны нэгдүгээр сард цуцалсан гэж тооцохоор Х.Баттулгын “Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах ёстой” хэмээн хэвлэлээр огцом мэдэгдэл хийж эхэлсэнтэй нь цаг хугацааны хувьд давхцах аж. Өмнөх оных нь дөрөвдүгээр сард “Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарч болохгүй. Ажилласан шиг ажиллах боломж байна” гэсэн ярилцлага өгч байснаас нь үүдээд бодсон ч тэр асуудлын зангилаа нь дээрх баримтад оршиж буй нь гарцаагүй үнэн бололтой. Гэхдээ түүний талаарх балагтай баримт үүгээр дуусахгүй. Үргэлжлэл дараагийн дугаарт.
Г.Чандмань

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.179.10.114)
    200саяхөрөнгөтэй байж 330 тэрбум зээл авна гэдэг чинь цэвэр луйвар биз дээ та нар 100сая төгийн хөрөнгө бол хэдэн төг зээл авах вэ их л бодож 50-60сая зээл авна олдвол ихл юм болно биз дээ .
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.10.114)
    Баттулга ямар болвсролтой юм бэ сайн бизнесмен гэдгийг хүн бүхэн мэднэ боловсрол нь дутаад бизнес санаа нь дийлээд байгаа юм биш үү
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.10.114)
    за баттулга аүний төлөө үнэгүй хөдлөхгүй ээ
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Би (134.208.32.117)
    Bi Bodohdoo: Hugjliin banknii talaar ene Battulga gedeg hun ih zuv yarisan gej bodoj bna. Iim tom tusluud deer tur batlan daagch ni baih heregtei. Tuunees iluu yamar batalgaa heregtei yum Ene setguulchid zuvluhud: 1 ta too nemej hasaj urjuulj huvaalj toglohoor shiidsen bol tuundee iluu nuhatstai handaarai, iluu sudal gesen ug, 2 ta hugjliin bankniihand tiim ih talarhaj yavdag yum bol biychlen ochood tedend uursdud ni tuuniigee heleerei.
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Сонс (112.187.233.109)
    Баттулга аа чи ялна. Бүү шантар. Эдгээр цөөвөр чононууд цөөвөо шиг л дайрна. Гэхдээ хууль нь хуйвалдаан боловч чиний ард бүхэл бүтэн ард түмэн зогсож байгаа шүү...
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Сонс (112.187.233.109)
    Энэ нийтлэл бичигч та хөлсний нэг муу сэтгүүлчийн оронцог оодоо янз нь. Нямдорж тэргүүтэй бүлэглэлээс Баттулгыг буруутгаад байгаа баримт бүр Монголынхоо төлөө хийх гэж оролдсон зөв алхамууд байна шдээ. Баттулгын төлөө Монголчуудын 90 -ээс дээш хувь нь зогсож байна аа Авилгач, Гүтгэгч, Луйварчид, Хөлсний сэтгүүлчид ээ. Та нар зүгээр тэхийн эвэр тэнгэр тултал, тэмээний сүүл газар шүргэтэл хүлээж бай. Тэгээд та нарын мэдээллийг сонирхож үзье. Ха Ха Ха...
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • ganaa (202.70.39.253)
    баттулга шиг хүмүүс Монголын төрд хэрэгтэй. тэнгэр ивээг
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • mongolz (202.72.245.70)
    tuuhend 2 torliin owog deedes bdg.nag ni uls orniihoo toloo uhe nhatan temtsdeg neg ni ooriinhhoo shunaliin toloo uhen hatan temtsdeg.uamar owog deedes bolj yuhend uldehee oorsdool songoj dee darga nar min.hichnee huraasan ch 3 yereeree ideed l duuusdag gej bgaashd tegged 9 10 n ye ter buu hel ter chigeeree muugaaaraa duuduulnadaaa
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
    • yaag unen helsen bna. tuuhend yu gej bichuulehee bodoj amidarmaar yum. ner hugarahaar yas hugar gej ug bdagsan
      2012 оны 03 сарын 27
  • монгол хүн (180.149.92.3)
    Баттулга гишүүнээ үнэнээр явхад иймэрхүү зүйл зөндөө тохионоо. зоригтой байгаарай
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Дэмжигч (202.70.42.26)
    Сайн байна Х.Баттулга сайдаа зоригтой дайчин байгаарай залуучууд тэмцхэд бэлэн байна . Энэ хаврын синдромны үеэр
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Иргэн (202.70.42.26)
    сэтгүүлч гэх энэ Г.Чандмань гэнэ үү өөрийнхөө үзэл баримтлалыг тулгаад байгаа юм уу эсвэл аль нэг намын гар юм уу балай балай үндэслэлгүй юм бурах юмаа. Баттулга зөв үнэн хэлж зоригтой хийж байна. Дэмжиж байна. ер нь залуучууд их ам сайтай дэмжиж байгаа. Нэг тэнэг сэтгүүлч ингэж бичлээ гээд яах ч билээ. Монголын муу төрөөс төрсөн тэрбумтангуудын эсрэг ингэж тэмцэх хэрэгтэй.бүгдын АТГ шалгуулах нь зөв. Харин цаад АТГынхан шалгах уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. Тэгээд энэ хэвлэл мэдээлэлийнхэн хүртэл бүгд худалдагдсан заваан юмнууд энэ сэтгүүлч шиг заваан бөгсний ченж
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • ариуна (182.160.60.226)
    Энэ төр болон МАН-ы мафи хэр баргийн задрахгүй боловч хэн нэгэн хийх л хэрэгтэй. Баттулга мэтийн хүчтэй зоригтой нь л хийж эхлэх нь зөв. Баяр хүргэе. Ямар ч мангар хүн хэнийх нь зөв вэ гэдгийг мэдэж л байгаа. Нямдорж бол жинхэнэ хуучин бууны хугархай коммунист хүн яаж ч мэднэ.
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (124.158.109.30)
    MCS-ийн охин компани “MCS Property” -ийн барьж, 2007 онд ашиглалтад орохдоо мкв нь 2000 ам.доллараар үнэлэгдсэн “Bella Vista” хотхонд Засгийн газрын хэрэгэрхлэх газрын дарга, сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарынх хөршлөн суудаг бол УИХ-ын гишүүн “Бодь” группээр овоглох Лу.Болдынх мөн энд харштай гэнэ. Лу. Боодын хувьд бол хувийн том бизнестэй. Харин ЗГХЭГ-ын дарга Ч. Хүрэлбаатар болон мэнгэт гэх мэт төрөөс төрсөн тэрбумтнуудыг сайн шалгах хэрэгтэй. Энэ лалар Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа асар олон тендерийг будлиантуулж маш их мөнгө луйвардсан гэдгийг олон хүн мэднэ.
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    1 цаг 5 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    4 цаг 34 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    4 цаг 40 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    5 цаг 40 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    5 цаг 52 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    7 цаг 5 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    7 цаг 32 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    7 цаг 53 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    8 цаг 1 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    8 цаг 28 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    8 цаг 31 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    8 цаг 54 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    9 цаг 31 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    9 цаг 59 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    10 цаг 14 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    10 цаг 16 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    10 цаг 34 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    10 цаг 48 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    11 цаг 2 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    11 цаг 5 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК