Өнөөдөр 12 цагт Иргэний Зориг-Ногоон намын удирдлагууд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай санамж бичигт гарын үсэг зурна.

Өнөөдөр 12 цагт Иргэний Зориг-Ногоон намын удирдлагууд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай санамж бичигт гарын үсэг зурна. Энэ санамж бичигт ИЗНН нь 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө МҮЭХ болон ажилчдын эрх ашгийг дэмжих тухай заалт оруулна гэсэн агуулгатай аж. ИЗНН-ын их хуралд сууж харагдсан С.Ганбаатар энэ намыг дэмждэг гэдгээ ил тод хэлэх болсон. Гэсэн ч УИХ-ын сонгуульд ямар нэг намаас нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн билээ. Энэ санамж бичгийг баталснаар ИЗНН нь МҮЭХ гэсэн том "ар"-тай болж байна.