
Поп од твитертээ өнгөрсөн ням гаригт холбогдоод даваа гаригт дахин холбогдож нэг өдрийг фенүүдийнхээ асуултад хариулан өнгөрөөнө гэжээ.
Мадонна твиттерт холбогдсон даруйдаа цагийн дотор 12 мянган дагагчтай болсон байна. Одоо америкийн цагаар даваа гаригийн 12 цаг болж байгаа тул алдарт од ид “жиргэж” байгаа биз.
Мадонна твиттерээ үргэлжлүүлэн ашиглах эсвэл энэ үйл явдлын дараа хаах эсэх нь тодорхойгүй байна.
Мадоннатай холбогдож, шинэ цомгийнх нь талаар асуухыг хүсвэл энд дарна уу.
Д.Идэр