Маргааш сонгуулийн тухай хуулийн хүчингүй асуудлыг хэлэлцэнэ

Маргааш өглөө 9 цагт Монгол улсын үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа сонгуулийн тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэнэ. УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулсны дараахнаас “МАН, АН өөрсдийгөө улс төрд дахин гаргаж ирэхээр зохиосон хууль боллоо” хэмээх хэл ам гарч эхэлсэн. Энэ дагуу иргэн П.Одгэрэл, Н.Ариунболд, П.Сэрчмаа, Н.Чадраабал, Ё.Бямбатогтох, Б.Цогтгэрэл нар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд тайлбар хүргүүлснийг Цэцийн гишүүн Б.Пүрэвням хянаад Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга Үндсэн хуулийн 1.2 , 3.1, 14.1, 16.9, 21.2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд тус хуулийг дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн тул дээрх хуралдаан болж байгаа юм. Хэрвээ Үндсэн хууль цэц сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга үндсэн хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчсөн нь үнэн гэсэн шийдвэрийг гаргах аваас одоогийн сонгуулийн тухай хууль хүчингүй болох юм. Сонгууль болохоос өмнө зургаан сарын хугацаанд сонгуулийн тухай хуулийг өөрчлөх ёсгүй гэсэн хуулийн ирэх сонгууль хуучин сонгуулиар явагдах аж.