16 шуудай эрдэнийн чулууг хулгайгаар тээвэрлэн БНХАУ-ын иргэдэд дамжуулахыг завдсан хэрэг гарчээ. Тус хэргийг Хилийн 0168 дугаар ангийн хилчид илрүүлсэн байна.

16 шуудай эрдэнийн чулууг хулгайгаар тээвэрлэн БНХАУ-ын иргэдэд дамжуулахыг завдсан хэрэг гарчээ. Тус хэргийг Хилийн 0168 дугаар ангийн хилчид илрүүлсэн байна. Тэд хилийн дугаар тэмдгийн чиглэлд суудлын автомашин, гурван тэмээтэй хүн хилийн зурваст нэвтэрч байхад нь саатуулан шалгахад, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багийн иргэн Э.Мөнхнасан, Ч.Батсүрэн 16 шуудай эрдэнийн чулууг хулгайгаар тээвэрлэн БНХАУ-ын иргэдэд дамжуулахыг завдсан байна. Ийнхүү хилчид хууль бусаар хил дамнуулан наймаа хийх гэж байсан үйлдлийг илрүүлжээ.
Б.Чимэг