
Тус этгээдүүдийн бие болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, Чех улсад үйлдвэрлэсэн винтов, карабин буу хоёр ширхэг, Герман улсад үйлдвэрлэсэн “Валтер” маркын гар буу, долоон төрлийн 423 сум, загасны уурга хоёр ширхэг, мөс цоолох өрөм, ангийн зориулалттай гэрэл хоёр ширхэгийг хурааж авсан байна.
Мөн биедээ 19.000 юань, хоёр сая орчим монгол төгрөг болон бусад эд зүйлийг авч явсныг нь илрүүлжээ. Хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч хулгайгаар ан хийн, улмаар хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан дээрх этгээдүүдийг хилчид хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Б.Чимэг