Алдарт дуучин У.Хюьстоны экс нөхөр Бобби Браун согтуугаар машин барьж яваад цагдаа нарт баривчлагджээ.

Алдарт дуучин У.Хюьстоны экс нөхөр Бобби Браун согтуугаар машин барьж яваад цагдаа нарт баривчлагджээ. Тэрбээр даваа гарагт Сан Фернандо Валлегийн зам дээр архи хэрэглэсэн хэрнээ утсаар яриад явж байжээ. Түүнийг цагдаагийн хэлтэст авчирснаас хоёр цагийн дараа л цагдаа нарт гэрийн хаяг гэх мэт мэдээллээ хэлжээ. Дуучин Бобби Браун хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглсэн гэх урт намтартай хүн. Түүнийг У.Хьюстоныг энэ муу зуршилдаа уруу татсан гэж ярьдаг. 14 жил маргаан, шуугиантай амьдарсан тэд 2007 онд салсан. Харин дуучин У.Хьюстон өнгөрсөн сард кокайн хэрэглэснээс болж амиа алдсан билээ.