
Хоёр өөр соёл иргэншлийн төлөөлөл болсон тэдний яриа хүн төрөлхтөн харилцан ойлголцож, хамтын ертөнцийг цогцлоож болдгийг харуулах тод жишээ болжээ.
Далай лам уг бүтээлээ “Ямар нэг шашныг сүслэн дагадаггүй жирийн хүмүүст ч тус болно” хэмээн тодорхойлсон байна.
Номд өгүүлснээс иш татвал “Хүн эд хөрөнгөнд хэт шунан автвал оюун санааны эрх чөлөөгөө алдаж, байнгын айдастай явах болно... Ажил олгогч нар ажлын байран дахь стрессийг багасгах, ажилтныхаа эрүүл мэндэд хэрхэн санаа тавьж байгааг чухалчлан анзаардаг. Компанийн үйл ажиллагааны үр дүн, цаашдын чиг хандлагыг мэдээлэхэд хүмүүс дуртай хүлээн авдаг. Сайн мэдээ дуулгахад тэдний өөртөө итгэх итгэл дээшилдэг, удирдлага нь муу мэдээг нуулгүй дуулгахад хүмүүс үүссэн бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө боломжтой бүхнийг хийхэд бэлэн байдаг...” гэжээ.
Бизнес эрхлэхийг нинжин сэтгэлтэй хэрхэн хослуулах тухай өгүүлсэн номыг өдгөө дэлхийн олон оронд борлогдож, Энэтхэг, Англи улсуудад дахин хэвдлэгдсэн байна.