

Түвдийн оюун санааны тэргүүн ирэх сарын сүүлээр ОХУ-д зочилж, өөрийнх нь тухай номыг зохиосон профессор Роберт Турмантай уулзах аж.
“Далай лам бидэнд яагаад хэрэгтэй гэж?” номыг хэвлүүлэхэд ОХУ-ын “Түвдийг хамгаалъя” сан ивээн тэтгэжээ.
Профессор Роберт Турман, Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам нар буддын шашинаар холбогдсон эрт үеийн найзууд аж.
Роберт Турман нь Колумбын их сургуулийн Энэтхэг-Түвдийн Будда судлалын профессор, Америкийн Будда судлалын хүрээлэнгийн захирал юм байна.

Алдарт жүжигчин Ума Турман эцгийнхээ бичсэн номыг “Энэ ном “Хятадын” Түвдийн итгэлийн очийг дэлхийд бадраах болно. Энэ бүтээл бидэнд Далай ламын үгийг сонсох, түүний философийг ойлгох боломж олгоно. Миний аав яагаад энэ номыг бичих болсныг уншаад мэдээрэй ” гэсэн байна.
Ума Турман "Биллийг устга" киногоороо нэлээд алдаршсан билээ.
“Тайм” сэтгүүл Роберт Турманыг дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийнхээ 25-д жагсааж байсан юм.
Д.Идэр



