зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Жавхланг нэр дэвшихийг ”Донж” Б.Төгөлдөр тууштай дэмжинэ

2012-3-27
0
ЖИРГЭХ
     Өнөөдөр та бүхнийг энд урин дуудсан шалтгаан бол дэлгэсэн тэрлэг шиг Монгол гэж ярьдаг дуулдаг ч ердөө ам яриа дуу төдий байж болохгүй. Хийдэг, өмсдөг байх ёстой. Гадаад хувцас өмссөн, харийн соёлыг дэмждэг, Монголоос олсон зүйлээ гадаад руу зөөдөг ийм хүмүүсийг битгий сонго.
     Өнөөдөр та бүхнийг энд урин дуудсан шалтгаан бол дэлгэсэн тэрлэг шиг Монгол гэж ярьдаг дуулдаг ч ердөө ам яриа дуу төдий байж болохгүй. Хийдэг, өмсдөг байх ёстой. Гадаад хувцас өмссөн, харийн соёлыг дэмждэг, Монголоос олсон зүйлээ гадаад руу зөөдөг ийм хүмүүсийг битгий сонго. Дээлтэй, монгол ёс заншил дээдэлдэг, хүн сэтгэл, хүн чанартай, яриа хэлэндээ гадаад хэл хэрэглэдэггүй хүнийг сонгооч гэсэн уриалга дэвшүүлж байна.

     Бид гадаад хувцас өмссөн хүмүүсийг сонгосноор өнөөдөр бид юу хожсон юм бэ? Хуульч, эдийн засагч гэх мэт хоосон мэргэжил нөмөрсөн хүмүүсийг бүү сонго, бага зүйлээс их зүйл бий болдгийг мэддэг хүнийг миний хувьд дэмжиж байгаа. Бусад хүмүүс, нам хүчин, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг адилхан дэмжээрэй гэх гэсэн юм. Та бүхэнд Н.Агааноров уриалгыг уншиж танилцуулна аа. /уриалгыг уншив/

      Өнөөдөр бас нэг сонирхолтой хүн энд ирсэн. Энэ С.Жавхлан гэж нөхрийн яриад хэлээд байгаа нь энэ хүнтэй бас холбоотой гэж худлаа ярьж, шуугиж олон жил шоудлаа. Өнөөдөр бас “Донжийн” Б.Төгөлдөр ах ирээд байгаа.

     Б.Төгөлдөр: Дуучин С.Жавхлангийн толгойг эргүүлээд алчихлаа, тэнэг болгож дууслаа, хайран хүүхэд гэж 2008 оноос хойш шуугиж ирсэн. Тэгээд саяхан надад “Би сонгуульд нэр дэвших болжээ, улс орныхоо төлөө залуу насандаа зүтгэхгүй бол болохгүй нь” гэж байсан.

     Тухайн үед монгол дээлний тухай ярихад хүмүүс гайхаад, тэнэг юм уу гэж байсан. Гэтэл одоо дуучид нь дээлтэй, тэмцээн нь ардын дуугаар үргэлжилдэг боллоо шд. Хэлээд л байсан гэтэл сэтгүүлчид бид нарыг муулаад л байсан. Одоо биднийг дэмждэг сэтгүүлчтэй болмоор байна шд. Хэн ч яриагүй байхад Жавхаа л ярьсан шд. Улс төрчид гаргаж ирээгүй байхад Жавхаа хэлсэн шд. ЖДҮ-үүд байгуулагдахдаа дээл хувцасных болж байгаа шд. Хэн ч энэ хүнийг үнэн зөвөөр нь яриагүй шд.

      Гэтэл дараа нь энэ залуу 21 аймгаар явж, тулганы гал бадраахаар үнэгүй аялсан шд. Тэгэхэд нь хүмүүс улам тэнэг болчихож гээд л байсан. Би юу ч хэлээгүй, дуугүй л сууж байсан.

      2012 онд, сонгуульд монгол оюун ухаантай, залуус гарч ирэх цаг болсон. Монгол төрийг дээлтэй, монгол оюун ухаантай хүн л авч явна. Телевизийн сувгаар зарим хүний яриа ойлгогдохгүй байна. Хөлөө жийлцсэн, доромжилсон юм яваад байдаг. Тэгтэл энэ залууг шоолоод л байсан. Харин одоо гэнэт ухаан орсон юм шиг эх орон, газар шороо л гээд эхэлж гэнэ. Хэзээ байхдаа улс төрийнхний мөрийн хөтөлбөрт дээлний тухай гарсан юм. Дандаа л хуурсан, худлаа ярьсан, амладаг шд. С.Жавхлан өөрөө намд элсэхгүй, харин нам нь С.Жавхлан руу элсэх болно.

      Би их ажигч хүн. Гэтэл сүүлийн үед энэ нийгэм, олон нийт Жавхааг анзаарч, өөрчлөгдөхгүй байна шүү. Одоо 30 настай залуу ингэж явахад хэн өмнө нь ийм насандаа ингэж байсан юм? Энэ улс төрд гараад яах юм гэхийн оронд дэмжмээр байна. Жавхаа одоо дийлдэхгүй, би дэмжинэ гэж хэлэх байна. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд уриалъя, С.Жавхлангийн яриад байгаа бүх зүйлийг задалж бичмээр байна шүү.

      Жавхлан: Бид одоо уриалгын зурагт хуудсыг өгнө. Лиценз нэрийн дор монгол нутаг яаж зарагдсан юм, дэлгэсэн тэрлэг шиг гэж ярьдаг эх орон ямар муухай сэмэрчихсэн байна. Бид хэзээ ч ийм ноорхой, сэмэрхий дээл өмсдөггүй. Эх орноо нөмөрье л гэсэн юм. Би эх орноо цоолуулмааргүй байна. Шагнал авахдаа хүртэл дээлийнхээ энгэрийг цоолуулмааргүй байна гэхэд хүмүүс намайг шоолж байсан.

      Нам нь ч бай хэн ч байсан хамаа алга. Өнөөдөр С.Жавхлангийн нэр сонин биш, хэн ч намайг адлах, муулах хамаагүй. Хамгийн гол нь хийж байгаа энэ ажлын үр дүн харагдаж л байх хэрэгтэй байна.

С.Жавхлан: Сандал суудалтай томчуудыг олбог дээр суудаг, дээлтэй болгочихвол миний зорилго биелнэ


-Та өмнө нь сонгуульд дэвшихгүй гэж байсан яагаад гэнэт ингэж шийдэв ээ?

-Би өмнө нь хэвлэл мэдээллээр нэр дэвшихгүй гэж зөндөө л хэлдэг байсан. Тэгэхээр нэг эх орон, газар шорооны тухай дуу дуулахаар л та нар намайг дэвших гээд байна гэдэг байсан. Худал үгийг 1000 хэлэхээр үнэн болдог гэдэг шиг өнөөдөр би дэвшихээр болчихсон байна шд. Өнөөдөр намайг дэвшихээ болилоо гэхээр “Өө чи айлаа, хулчийлаа” гэнэ. Тэгэхээр би алийг нь дагах юм бэ? Тийм учраас өөрийн бодол өөртөө зөв гээд би үүнийгээ дагаж явна. Яг одоо бид бие биенээ дэмжих хэрэгтэй болохоос хардах биш шүү. Миний цаг хугацаа цаашид яаж үргэлжлэхийг та бүхэн харах болно.

-Ингэж шийдэх болсон шалтгаан нь юу байсан юм бэ?

-Гадаад хувцас өмсөж, эдийн засагч, хуульч гэсэн мэргэжил нөмөрсөн ийм хүмүүсийг сонгосноороо өнөөдөр та бид хожсон уу? Би асуумаар байна. Батламжийнхаа сая төгрөгийг авсан уу? Тавын таван хүний аминд хүрчихээд байгаа ч үр дүн нь сайхан гарсан юм уу? Үгүй. Энэ бүхэн бол гадаадажсан бодлого, гадаадажсан хэл яриатай, монгол ёс заншлыг улан дороо гишгэдэг. Монголдоо сэтгэлгүй, хүн чанаргүй учраас манай улс балран доройтож байна шүү дээ. Харин би бол ёс заншлаа дээдэлдэг, хүндэлж хайрладаг, монголоороо омогшдог, газар шорооныхоо төлөө үхэж чадах тийм хүн учраас энэ уриалгыг гаргаж байгаа юм.

-Тэгвэл хэзээ нэр дэвшихээр шийдэв?

-Ер нь бол шийдвэрийг бараг та бүхнээс өгсүүлээд бүгд гаргалаа шд. Зөндөө ярилцлагандаа нэр дэвшихгүй гэсэн. Тэгээд дээлээ өмсөхөөр л энэ дэвших нь гээд, эх орноо дуулаадахаар улс төржөөд байна гэдэг. Энэ болгон чинь миний бас цөс, цус, шар хорыг хөдөлгөлөө шд. Яахаараа би болдоггүй юм гэсэн тийм бодол төрсөн учраас нэр дэвшлээ гэсэн хариултыг өгмөөр байна.

-Намууд Жавхланд элсэх болно гэж байсан. Хэрэв аль нэг нам таныг манайхаас дэвшээч гэвэл та зөвшөөрөх үү, эсвэл бие даах уу?
-С.Жавхлангийн яриад, хэлээд байгаа зүйлийг бид нам нь ч бай, хэн нь ч бай би хэнтэй ч бай хамтрахад бэлэн байна. Яагаад гэвэл миний нэр хүнд биш нэг хэсэг хүн ярьж байгаа ёс уламжлалыг дээдэлдэг, уриалдаг болчихвол үр дүн нь тэр. Тэгэхээр монголынхоо төлөө гэсэн сэтгэлтэй хэнтэй ч хамтрах юм.

-Та тоглолтынхоо орлогоос сая сая төгрөгийг 7 сарын 1-нд хохирсон иргэдийн ар гэрт олгосон гэсэн?

-21 аймгийн өрх толгойлсон, амьдрал нь хэцүү байгаа ээжүүдэд хүргүүлсэн. Бас 7 сарын 1-нд хүүхдийнхээ амийг алдсан ээжүүдэд бас хэвлэлийн бага хурал зарлаад бүхний өмнө бид гардуулж өгсөн. Ерөнхийдөө бол өнөөдөр мэргэжил нөмөрсөн биш хүн чанартайдаа тэгэж байгаа. Тэр олгосон мөнгө бол хулгайлсан биш тоглолт хийж олсон мөнгө. Миний түмэн олноос сайхан ээжүүдэд зориулсан мөнгө.

-Хэр их мөнгө цуглаж, хэдэн хүнд олгосон бэ?

-28-29 сая төгрөг цугласан. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн холбоо гэж байдаг юм билээ. Тэрэнд бас олгосон. Би чадлынхаа хэрээр л хийлээ дээ. Болохоосоо болохгүй хүртэл өгсөн.

-Та аль тойрог, аль аймагт нэр дэвших вэ?
-Энэ бүхэн бол тухайн цаг үедээ тодорхой болоод мэдээлэл нь түгэх байх.

-Тэгвэл таны сонгуулийн бэлтгэл ажил эхлээгүй байна гэсэн үг үү?

-Ямар ч байсан өнөөдрийн уриалгын утга учрыг асар олон хүн дэмжих байх. Энэ ажлын үр дүнгээс л тэр асуудал харагдана байх.

-Таны мөрийн хөтөлбөр бас онцлогтой байх. Өмнө нь хийж байсан уламжлал, ёс заншлыг тусгасан байх болов уу?

-Би ямарваа нэг хүнд худлаа хийрхэж, хоосон амлалт гаргахгүй. Жавхлан өнөөдөр ямар байсан яг иймээрээ л байх болно. Би нэг их дэвших гэж байна гээд л өөрчлөгдөхгүй. Надад сандал суудал шаардлагагүй, тэртэй тэргүй намайг зохиолын дууны юу гээд байдаг билээ. Олон түмэнд, ялангуяа дээр байгаа сандал суудалтай хүмүүсийг дээлтэй, олбог дээр суулгадаг болчихвол миний зорилго биелнэ.

-Та УИХ-ын гишүүн болчихвол тоглолтоо хийх үү?

-Ямар Оюутолгой шиг онгичоод, ураад тасдаад, сэндийччихэж байгаа биш. Миний оюутолгой энд /хоолой руугаа заав/ байна. Энэ миний уурхай, энэ миний хувийн эзэмшил. Тэгэхээр Монголын газар шороо шиг, ухаад тасдуулчихгүй бол би хаа ч байсан дуулна аа.

-Та өмнө нь гадаад хувцастай төрийн өндөрлөгүүдийг феодал хувцастай гэж шүүмжилж байсан. Одоо өөрөө дунд нь орохоор явж байна. Таны уриалгыг тэд хэр дэмжинэ гэж бодож байна?

-Ганц дайчин ганцаардахгүй гэдэг. Хэрэв миний энэ зүйлийг хүмүүс дэмжихгүй байлаа ч би ганцаараа зүтгэх болно. Өнөөдрийг хүртэл яваад л ирлээ шүү дээ.

-За баярлалаа.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ монгол (122.201.18.152)
    уг нь үнэн л юм рьсан байна ш д, хамаг баялгаа гадагш нь зөөж байгаад эмзэглэхгүй байна гэж үү,,, хамаг баялгаа зөөж өөрсдөө зарцлагдаж зарцлагдаж ядуу монгол хэвээрээ үлдэхийг хүсэхгүй байна,,,,,,,,,,,, би баян шинэ монгол болж сэтгэл тайван амьдармаар байна,,,,,,,,,,,,,,,,
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (202.70.39.253)
    агааноров алмас болох дутаж
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (202.70.39.253)
    агааноров алмас болох дутаж
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • зочин (202.70.39.253)
    агааноров алмас болох дутаж
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • tulga (203.194.115.2)
    jinhen tarhi n ergesen teneg baagii im aa. zugeer duugaa duulaad ard tumendee hundlegdeed yavbal baravsht. enuugeer udirduuldag uls guren ch gj u bh v. ter uvsdaa ochood aguidaa amidarval taarn. ter ih deel n tend l enuund hereg boloh bailgu. hevleliin baga hural zarlaj zuragt radiogoor yarij bsnaas mongolooroo bn geed har zah deer olon hun cugluulj demiirvel taarn
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (49.0.161.183)
    ÷è ç¿ãýýð ë äóóãàà äóóëààä ÿâ çà. ÷è þó õèéæ ÷àäàõ þì áý. ÷è èíãýæ ãàð÷ èðýýä áàñ ë áàÿðöîãò, õýð¿¿ë÷ ãàíñ¿õ íàð øèã àìàà ¿ä¿¿ëñýí þì øèã äóóãàé áîëíî áèç
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Ариуна (182.160.60.226)
    Жавхлан дүү хэт туйлшраад сагсуураад дөвчигнөөд л байх шиг Бяруу болоогүй байж бухын баасаар баана гэгч болж байна уу даа
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    3 цаг 8 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    6 цаг 37 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    6 цаг 44 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    7 цаг 44 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    7 цаг 55 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    9 цаг 8 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    9 цаг 35 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    9 цаг 57 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    10 цаг 4 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    10 цаг 31 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    10 цаг 34 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    10 цаг 57 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    11 цаг 34 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    12 цаг 2 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    12 цаг 17 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    12 цаг 19 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    12 цаг 37 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    12 цаг 51 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    13 цаг 5 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    13 цаг 8 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК