Ж.Чулууны
нэрэмжит Олон улсын өсвөрийн хөгжимчдийн аравдугаар уралдаан болно
Нэрт удирдаач, төрийн шагналт, ардын
жүжигчин хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит Олон улсын өсвөрийн хөгжимчдийн аравдугаар уралдаан ирэх лхагва гаригт буюу маргааш нээлтээ хийх гэж байна. Хөгжим
бүжгийн коллежийн 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг уралдаан
төгөлдөр хуур, чавхдаст болон үлээвэр хөгжмийн төрлөөр, гурван насны ангиллаар
явагдах бөгөөд уралдаанд ОХУ, БНХАУ, Францын өсвөрийн хөгжимчид оролцох аж.