Монголын тамирчид усан спортын төрлөөр Лондонгийн олимпод өрсөлдөнө

Олон улсын усан спорт сонирхогчдын холбооноос манай улсаас олимпод оролцох тамирчдын эрхийн бичгийг МУСХ-нд ирүүлсэн байна. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болох олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөх тамирчдын нэрсийг улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Монголын усан спорт сонирхогчдын холбооноос албан ёсоор зарлалаа.Ирэх олимпд "МСS Виста" клубын тамирчин, спортын мастер А.Тамир, "Хангарьд" спорт клубын тамирчин, усан спортын дэд мастер, Г.Оюунгэрэл нар өрсөлдөхөөр боллоо. МУССХ-ноос ирэх тавдугаар сард "Энгүй тал" усанд сэлэлтийн цомын тэмцээнийг Эрдэнэт хотод зохион байгуулна.