
Буриадад цуутай лам нар олон байсан бөгөөд тэдгээр лам багш нарын эд зүйлс энэ үзэсгэлэнг маш сонирхолтой болгож байгаа аж.
Буриадын үндэсний түүхийн музейн шинжлэх ухааны нарийн бичгийн дарга Э.Найдан: “Манай музейн санд буддын ухааны эд зүйл ихээр хадгалагдсан байдаг. Үйлчлүүлэгчдийн маань хамгийн их үздэг үзмэр “Авралын зам” нэртэй бурхны хөрөг. Энэ нь оюун санаагаа ямар замаар хөгжүүлж, оюуны эрх чөлөөнд хүрч болохыг тайлбарладаг” гэв.
Д.Идэр