Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 16-ны орой 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа дуусвал цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй аж.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 16-ны орой 18.00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа дуусвал цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй аж. Бүртгэл онлайн www.eec.mn вебсайтаар явагдаж байгаа бөгөөд шалгуулагч нь шалгалтын хураамжийг “ХААН” банкнаас бусад банкны төлбөрийн мастер болон виза картаар шилжүүлнэ. Нэг шалгалт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөгийн үнэтэй байна. Тухайн хүүхэд хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байх юм. Өнөөдрийн байдлаар 25073 шалгуулагч бүртгүүлээд байгаа бөгөөд 8300 гаруй нь Улаанбаатар хотын шалгуулагч аж. Түүнчлэн гадаадад сургууль төгссөн хүүхдүүд онлайнаар бүртгүүлэх боломжтой гэнэ. Гэхдээ гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дипломоо орчуулгын товчоогоор орчуулуулан БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газраар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бичиг баримтаа давхар бүртгүүлэх юм байна. Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалт БСШУЯ-ны сайдын тушаалын дагуу ирэх зургадугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Б.Чимэг