“Долоон бурхан харвадаггүй” хөдөө, орон нутагт гарна

“Цагийн тоосонд бүдгэрсэн түүхэн үнэнийг таньд хүргэнэ” уриатай баатарлаг долоон залуугийн тухай үзүүлдэг кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Дэлгэцнээ гарсанаасаа хойш үзэгчдийг шууруулаад байгаа “Долоон бурхан харвадаггүй” кино хөдөө орон нутгийн үзэгчдээ ч мартсангүй. Одоогийн байдлаар Завхан, Дархан, Эрдэнэт, Дорнод аймагт тус тус нээлтээ хийгээд байгаа бөгөөд гуравдугаар сарын 28-нд буюу маргааш Сэлэнгэ аймагт үзэгчдийн хүртээл болох аж.. Энэ сарын 30-наас Булган, Архангай, Дорноговь, Говь-Алтайд нээлтээ хийж, дөрөвдүгээр сардаа багтаан бусад аймгуудад гаргах юм байна.