зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аяллын 9 дэх өдөр 2011.08.06 Хар Салаагийн гол

2012-3-27
0
ЖИРГЭХ
Өглөөн нарнаар мөн миний бие эртлэн босон гол орж толгойгоон дүрэн сэргэж аваад ирэхэд багийнхан маань ч гэсэн эртлэн босоцгоож явах бэлтгэлээ базаалаа.
    Өглөөн нарнаар мөн миний бие эртлэн босон гол орж толгойгоон дүрэн сэргэж аваад ирэхэд багийнхан маань ч гэсэн эртлэн босоцгоож явах бэлтгэлээ базаалаа. Эл өдөр бид уулын хөтөчтэйгээ зам нийлэхгүйгээр Алтайн уулсыг давах уртын явган аялалдаа гарсан юм. Явахаасаа өмнө зургаан авхуулж аваад нөгөө гурван франц жуулчдаан дагуулаад эргэн эргэн уулзахын ерөөлийг нутгийнхандаа хэлж хөдөллөө.

Энхтөгс ах морио авчирч байна.

Хөөрхий энэ шувуугаар энэ муур тоглоод хаясандаа. Гэхдээ амьд мэнд гарсаан.

Ачаагаан ачааллаа. Photo by Unuruu

Гангаамаа эгчтэй зургаан татуулаад хөдлөхөд бэлэн боллоо.

    Биднийг Алтайн уулсаар даваад Арал толгой хүргэж өгөх ахыг Энхтөгс /Тува/ гэх бөгөөд өөрийн 7 настай хүү Бүжинхүүг дагуулан бидэнтэй 2 тэмээ, 3 морины хамт явсан. Тэмээддээ ачаагаан ачаалаад Зина, Батсайхан 2-ын хөл бэртсэн тул морь унаж, Бүжинхүү өөрийн морио унаад явцгаав.

За манай 2 морьтон.

    Цагаан голоо гүүрээр гарч урд уулын энгэрээр явлаа. Замд өндөр уулсаас эх аван цутгах ширүүн урсгалт жижиг голууд 2, 3 таарч тэдгээрээр гарах гэж бас чамгүй ур чадвар, хурд шаардан барин гарцгаалаа.

Гүүрээр гарлаа. Photo by Unuruu

Эхлээд мод дамжаад сүрхий гарнаа..

Хүүхэд насаа гэж... сайхан шүү.

Өгссөөр

    Шивээт хайрхан хэмээх нэртэй эртний хадны сүг зургууд элбэгтэй нэгэн уулын баруугаар мацан гарахад нэгэн сайхан ногоон нуур харагдах нь тэр. Алтайн уулсаар мөнх цас, мөснөөс тэжээгдэх ийм нуурууд олон байдаг ажгуу.

Шивээт хайрханы баруун урд

    Явж байхад чулуугаар барьсан өвөлжөө харагдах нь тэр. Тэндээс цааш буугаад Хар Салаагийн голын хөндий руу орох нь тэр. Үнэхээр байгалийн үзэсгэлэнт газар зуншдаг, амьдардаг ард түмэн гэвэл эдгээр айлыг л хэлэх байна. Өндөр уулсаас эх авсан жижиг гол горхиуд хөндийгөөр нэг зам татуулан мяралзан урсах нь гайхамшигтай. Алсад харагдах мөнх цаст уулс, бэлчих мал сүрэг, хөгжилдөн тоглох хүүхдүүд гээд л... энд хаашаа л харан нүд баясна.

Хар Салаагийн голын хөндийгөөр. Photo by Unuruu

Хар Салаагийн голын айлууд

    Замдаа нөгөө гурван жуулчинтайгаа танилцаж авлаа. Эмэгтэй нь эмч, халзан залуу нь газрын теннисний клубт багш хийдэг гэнэ. Эдгээр жуулчид өмсөж яваа хувцаснаасаа өөр хувцасгүй юм байх. Бүр углан яваа сандаалнаас өөр гуталгүй гэхээр л манайд аялах мэдээлэл тун дутмаг байдаг, эсвэл мөнгөндөө харам гэхэд дэндүү харам нөхөд л байж таарах нь тэр.

Ийнхүү явсаар Хар Салаагийн голын Шагдар гуайнд орон цайлж аваад Алтайн уулсыг давах Тахилтын даваа руугаа дөхлөө. Дээшлэх тусам салхи ширүүсч хүйтний эрч мэдрэгдэнэ.

Тува жаал

Найзууд

    Ийн явсаар мөнх цасны дэргэд ДТД 2904м-ийн өндөрт буудаллаа. Цасны ёроолоос урсан гарах жижиг горхиор хоол цайгаан хийж авлаа. Хоолоо хийж байх үед нөгөө гурван харийн нөхөр маань 5, 6 ширхэг лууван барин ирээд хоолоо ханьсах уу гэдэг байгаа. Тэд голын хүйтэн ус залгилж, түүхий лууван идэж аялан яваа нь бидэнд ихэд инээдтэй санагдахын хажуугаар өрөвдөлтэй ч юм шиг, бүр дургүй хүрмээр санагдав. Бидний базаасан хүнс аяллын хоногууддаа тааруулахаар авсан тул тэдэнд халуун усаар үйлчлэхээс /давааг даваад цаанаа модтой залгах тул газаа хүрэлцээтэй гэж тооцоолов/ өөр боломжгүй гэдгээ хэллээ. Ийнхүү манайхан гурван гадаад нөхдийг хөлдөөчихгүй хонуулахын тулд халуун усаар үйлчилгээ үзүүлчихэв. 2 тэмээ маань үе үе гэрийн зүг явчих гээд холдоод явчихна. Бүжинхүүгийн хэрэг ч бас гарлаа. Ойр ойрхон тэмээгээ наашлуулсаар. Манай Өнөрөө ч бас хэд хэд гүйгээд авлаа.

Даваа руугаа нарийн жимээр өгссөөр

Манайхан буудаллаад

Нөгөө гурав маань хоолоо идэж байна.

Унаанууд мааньч бас хооллов.

Хөтөчийн 17 жил ашиглаж буй майхан.

Манай лагер. Photo by Unuruu

Маргаашийн даваа давах аяллаа дотроо төсөөлсөөр давсанд явлаа.




0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    2 цаг 59 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    6 цаг 29 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    6 цаг 35 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    7 цаг 35 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    7 цаг 46 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    8 цаг 59 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    9 цаг 26 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    9 цаг 48 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    9 цаг 55 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    10 цаг 22 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    10 цаг 26 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    10 цаг 48 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    11 цаг 25 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    11 цаг 53 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    12 цаг 8 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    12 цаг 10 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    12 цаг 29 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    12 цаг 43 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    12 цаг 56 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    12 цаг 59 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК