зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ны захирал Б.Батзаяаг огцруулах нь бодитой болов

2012-3-28
0
ЖИРГЭХ
Засгийн газар сануулга болгож гэрээнд гар бие оролцсон Б.Батзаяаг суудлаас нь огцруулахаар ярьж байгаа аж. Үндсэндээ Б.Батзаяа ба “Монголын төмөр зам” ТӨХК төрд хэрэггүй болж байгаа юм. Засгийн газрын сайд нарыг АТГ-т өгч “онгироод” байгаа Х.Баттулгын баруун гарыг хүчгүй болгох арга нь энэ байж мэдэх юм. Түүнийг нууцаар гэрээ хийж, хууль зөрчсөн гэж эрүүгийн хэрэгт ч татах магадлалтай болоод байгаа гэж  эх сурвалжууд мэдээлж байна.
  МоАХ-ны тэргүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байх үед нь “Монголын төмөр зам” ТӨХК-ны захирлаар томилогдсон Б.Батзаяаг Засгийн газар “араандаа зуужээ”. Хонконгд бүртгэлтэй Солонгос, Хятадын хамтарсан “Монголын төмөр замын дэд бүтэц” ХХК-тай Засгийн газарт мэдэгдэлгүй нууцаар гэрээ хийсэн гэж түүнийг буруутгаад байгаа. Х.Баттулга гишүүн өөрт оногдсон бүрэн эрхийнхээ дагуу дээрх гэрээг байгуулсан гэж байгаа ч Засгийн газар түүнд өчигдөр сануулга өгч “Засгийн газрын хуралдаанаар огт хэлэлцэгдэж байгаагүй тул олон нийтэд ташаа мэдээлэл тараах нь хариуцлага хүлээдэг” гэдгийг хатуу сануулсан.

   Харин дараагийн сануулга болгож гэрээнд гар бие оролцсон Б.Батзаяаг суудлаас нь огцруулахаар ярьж байгаа аж. Х.Баттулга гишүүний бие хамгаалагч байсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон тэрбээр 2011 оны нэгдүгээр сард ажлаа хүлээж авахдаа Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг гүйцэтгэх үүрэг авсан. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Цагаан суварга-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Ухаахудаг-Гашуунсухайт, Нарийсухайт-Шивээхүрэн чиглэлд төмөр зам тавихаар зарим ажлуудаа хийгээд эхэлчихсэн байгаа юм. Гэтэл өчигдөр үдээс хойш Засгийн газар хуралдаж “Үндэсний төмөр замын суурь бүтэц” гэх 51-ээс доошгүй хувь нь төрийн өмчит байх шинэ компани байгуулахаар шийдэв. Энэ нь статус, үүргийн хувьд Б.Батзаяагийн толгойлж буй “Монголын төмөр зам” ТӨХК-тай адил юм. Мөн л 2011 оны эхээр батлагдсан “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэндээ Б.Батзаяа ба “Монголын төмөр зам” ТӨХК төрд хэрэггүй болж байгаа юм. Засгийн газрын сайд нарыг АТГ-т өгч “онгироод” байгаа Х.Баттулгын баруун гарыг хүчгүй болгох арга нь энэ байж мэдэх юм. Нэгэнт эрх мэдэл, хийх ажил нь өөр байгууллагад шилжвэл Б.Батзаяа ч огцрох нь бодитой болж байна. Үүнээс гадна түүнийг нууцаар гэрээ хийж, хууль зөрчсөн гэж эрүүгийн хэрэгт ч татах магадлалтай болоод байгаа гэж Төрийн ордон доторхи эх сурвалжууд мэдээлж байна.

    Ерөнхий сайд С.Батболд удахгүй “мэндлэх” “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компаний танилцуулгыг сонсоод ““Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын хүрээнд хийгдэх ажлууд  ийнхүү ил тод, нээлттэй, хууль ёс дагуу Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж байна. Түүнээс бус далд хэлбэрээр хийгдсэн ямар нэгэн гэрээ хэлцэл Засгийн газрын түвшинд яригдах ёсгүй" гэв. Цаагуураа Х.Баттулгыг хэлээд байгаа хэрэг.

    Уг нь “Женко” Х.Баттулга , Б.Батзаяа нар гар хоосон, хөл хөсөр суугаагүй аж. “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсан цагаасаа хойш төмөр зам барих ажлыг бага ч гэсэн урагшлуулж байжээ. Бас ч гэж хөрөнгө мөнгө цацсан бололтой. ЗТБХБ-ын шинэ сайд Ц.Дашдоржийн “бүтээсэн” “Үндэсний төмөр замын суурь бүтэц” компани лав тэдний ажлыг үргэлжлүүлэхгүй. Учир нь Засгийн газрын нөөц сангаас 518 сая төгрөг, Хөгжлийн банкаас 399 тэрбум төгрөг гаргахаар болсон. 49 хувийг нь ч хөрөнгө оруулагч нарт өгч шив шинэхэн ажил эхлүүлэхээр болжээ. Б.Батзаяа захирал “Засгийн газар мөнгө, хөрөнгө гаргаж өгөхгүй байна” хэмээн гомдолж байсан бол хүсэл байвал хэдхэн өдрийн дотор тэрбум, тэрбумаараа орж ирж болдог гэдгийг хаалганы цаанаас хараад сууж байна. Даргын суудал ч яахав дахиад олдоно. Харин бүтэн жилийн хугацаанд хийсэн ажил, үрэгдсэн төсвийн мөнгө хайран байна.

Татан буугдах нигууртай болсон “Монголын төмөр зам” ТӨХК-ны хийсэн ажлууд:

2010.11.03    Төслийн эхний үе шат болох Даланзадгад-Чойбалсан хүртэлх 1100 орчим км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын Төмөр Зам” ТӨХК-д Засгийн Газрын 283 тоот тогтоолоор олгов.
2010 он            Улсын төсөвт 975,454.90 мянган төгрөг төвлөрүүлэв.
2011.02            ОХУ-д үйлдвэрлэсэн 3000 морины хүчин чадалтай 2ТЭ-116 серийн 2 илчит тэргийг УБТЗ ХНН-т түрээсээр ашиглуулж эхлэв.
2011.04.07    “Шинэ төмөр зам төсөл”-ийн Техник Эдийн Засгийн Үндэслэлийг боловсруулахаар “МакКинсей энд Компани”-аар ахлуулсан Либерти партнерс, Пиллсбүри винтроп шаув питтман болон БНП Парибас нараас бүрдсэн зөвлөх багтай “Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулав.
2011.04.22       Дорноговь аймгийн Сайншанд сумын Хар Тойром хэмээх газар хөрс хуулалт, газар шорооны ажлыг эхлүүлэх шав тавих ёслол болов.
2011.07.04      “Шинэ төмөр замын төсөл”-ийн төмөр замын техникийн зураг төсөл боловсруулах компанийг сонгон шалгаруулах хязгаарлагдмал тендерийг зарлаж “СМЕК Монголиа” компани шалгарав.
2011.08.31     “МакКинсей энд Компани”-аар ахлуулсан зөвлөх багийн хийж дууссан “Шинэ төмөр зам төсөл”-ийн ТЭЗҮ-г Засгийн Газрын ээлжит хуралдаанд танилцуулж, уг хуралдаанаар ”Шинэ төмөр замын төсөл”-ийг дэмжиж 40 дүгээр тэмдэглэл гаргав.
2011.11.12     “China CNR Corporation Limited” корпорацитай байгуулсан гэрээний дагуу 2 чингэлэг өргөгч, 185 хагас ачааны вагон орж ирэв.
2011.12.23      Монгол Улсын Засгийн газраас “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийг “Шилдэг 100 татвар төлөгч байгууллага”-аар өргөмжлөв.
2011.12.29    “Шинэ төмөр зам төсөл”-д шаардагдах санхүүжилтийг босгох чиг үүрэг бүхий санхүүгийн зөвлөх банкийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер зарлав.
2011 он           Улсын төсөвт 2,173,968.50 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлэв.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.18)
    Хэрэггүй овоолсон шороо болно
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • otgonbayar (122.201.18.133)
    naadah chine yaajich baisan sain hun bish. dandaa humuusiig hoorond ni hagaruulj muudaltsuulj baidag hogiin gar . ter baitgua huneer uleesen shaar bariulj baigaad baildaanii sumtai buugaar buuddag terneesee bolood ajilaasaa halagdaj baisan novsh. hyatad hun shuudee naadah chine. hudlaa gevel hudaldaa hugjiliin banknaas asuugaarai . hamgaalaltiin zahiral tur zuur hiij baisan yum buunaas bolj halagdsan muu hujaa . olon hunii amidralaar togolson hundeeter Batzaya.
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.9.47.5)
    та нар больдоо нэг хүн ажил хийх гээд л нөгөө нь новшын сэдээд л миний ард түмэн энэ новш нарыг ирэх сонгуульд нь бүү гарга гэж уриалъя
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • man (122.201.18.134)
    Ashigtai tegeed noots bololtsoogooroo tosloo yavuulj bsan companiig diilehgui bolohooroo manai nam aimaar uhaan gargavaa
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.3.43)
    SAIN AJILLAJ BGA HUNIIG HALJ CHADAHGUI UUR KOMPANY BAIGUULJ TATAN BUULGAH GEJ BGAMU
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • хм (124.158.75.10)
    дахиад мөнгө цаг урсана энэ хооронд ямар хороо найруулах гээд тэсч ядаж байгаа бол оо
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    улсад ашигтай л ажилласан байна ш дээ. батболд муу хулгай чюм болгонд өөрийнхөө бузар савраа дүрэхийг оролдохоо болиосой төмөр зам гэдэг компани байгуулагдаад сайн ажиллад эхлэхтэй зэрэг хөгийн юм хийж байх юм арьс чинь шинээр компани байгуулж яах нь вэ тэр дахин гурван жилийн хугацаа алдана мөнгө урсана ш дээ
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • skool (119.207.218.252)
    ZA ENE MGL TUR GJ ER N YU BOLTSON UM BE BVHEL BUTEN ULS IIM ARCHAAGYI HUL TOLGOI N MEDEGDEHGYI BOLJ BN DAA NVDEN DEER
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    тоглоом шиг юм аа ха ха баттулга одоо яаж ч чадахгүй тийм үү
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    батболдын гар хүрэхгүй газар бахйгүй гэжугаа их амархан бас цэвэрхэн арга банйа
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.18.129)
    uu ashgyi ovoo heden ajiliin bair bii bolohn
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    3 цаг 8 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    6 цаг 37 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    6 цаг 44 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    7 цаг 44 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    7 цаг 55 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    9 цаг 8 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    9 цаг 35 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    9 цаг 57 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    10 цаг 4 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    10 цаг 31 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    10 цаг 34 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    10 цаг 57 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    11 цаг 34 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    12 цаг 2 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    12 цаг 17 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    12 цаг 19 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    12 цаг 37 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    12 цаг 51 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    13 цаг 5 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    13 цаг 8 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК