
Тэднийг Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн буруутган, шүүхээр болоод байгаа юм. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэх аж. Өөрөөр хэлбэл, энэ зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги юм байна.
Шүүх хурлын ерөнхий шүүгчээр Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр, шүүгчээр Ш.Төгсгэрэл, М.Алдар нар оролцоно. Мөн хохирогчдоос үймээний үеэр буудуулж амь үрэгдсэн Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, Р.Мөнх-Эрдэнийн ээж Б..Тунгалаг, Ч.Энхбаатарын дүү Г.Хэрлэн нараас гадна тухайн өдөр хөлөндөө буудуулж шархадсан Э.Энхтөр, Б.Ариунбаатар, Ж.Батзаяа, өмгөөлөгчөөр О.Баасанхүү нар оролцохоор болжээ. Өмнөх шүүх хурал нь энэ сарын 14-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, тэдэнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Б.Чимэг