Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаукын урилгаар
өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл Германд төрийн айлчлал
хийнэ. Монголын ерөнхийлөгчийн энэ айлчлал нь Монгол улсын төрийн
тэргүүний түвшинд 12 жилийн дараа хийгдэх гэж байгаа айлчлал бөгөөд
ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн Монголд хийсэн албан ёсны айлчлалын
дараахан болж байгаагаараа онцлог юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаукын урилгаар өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл Германд төрийн айлчлал хийнэ. Монголын ерөнхийлөгчийн энэ айлчлал нь Монгол улсын төрийн тэргүүний түвшинд 12 жилийн дараа хийгдэх гэж байгаа айлчлал бөгөөд ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн Монголд хийсэн албан ёсны айлчлалын дараахан болж байгаагаараа онцлог юм.
Айлчлалын үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын ерөнхийлөгч Ё.Гауктай хоёр талын уулзалт хийнэ. Мөн Германы канцлер А.Меркель, Бундестагийн ерөнхийлөгч Н.Ламмерт, Берлин хотын захирагч К.Вовэрайт, Хамбург хотын захирагч О.Шольц нар бараалхах гэнэ. Монгол–Германы иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлал нь чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байна.