
Энэ жил нийт 170 гаруй өсвөрийн хөгжимчин бүртгүүлжээ. Үүний гурав нь ОХУ-ын Тува, Буриад улсаас, хоёр нь ӨМӨЗО-ноос оролцож байна.
Нээлтэд БСШУЯ-ны дэргэдэх Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун оролцож “Та нар гадаадад очиж уралдаанд оролцдог байсан бол одоо айлын маамуу нар өөрсдөө манайд ирж оролцдог болж байна” хэмээн хэлж байв.
Хөгжимчид төгөлдөр хуур, утсан, үлээвэр, цохивор хөгжим гэсэн үндсэн дөрвөн төрлөөр өрсөлдөх аж. Шилдгүүд ирэх саруудад өдөр тогтож гала тоглолтоо хийх юм байна.
Д.Идэр