Өнөөдөр 10-13 цагийн хооронд Сүхбаатарын талбайд Монголд цөмийн хаягдлыг булшлахыг эсэргүүцсэн жагсаал болно

Өнөөдөр 10-13 цагийн хооронд Сүхбаатарын талбайд Монголд цөмийн хаягдлыг булшлахыг эсэргүүцсэн жагсаал болно. Энэ үеэр цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлуулахгүй байх талаар иргэд, ТББ-ууд, УИХ-ын гишүүдэд уриалга гарган, Засгийн газарт хүргүүлэх шаардлагаа танилцуулах юм байна. “Цөмийн аюулгүй Монгол орны төлөө” аян цаашид үргэлжлэх бөгөөд Засгийн газар Япон улстай цөмийн цахилгаан станц байгуулах гэрээний талаар яригдаж байгаа тул ийм жагсаалыг байн байн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.