
Энэ тэмцээнийг “Гацуурт” ХХК жил уламжлал болгон жил бүр ивээн тэтгэдэг билээ.
Тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулах бөгөөд хоёрдугаар шат буюу шигшээ тоглолтод нийслэлийн аварга, аймгийн аварга болон эхний шатнаас шалгарсан тамирчид оролцоно.
Тэмцээний гурван насны ангилалд (7-10, 11-13, 14-16 насны охид, хөвгүүд) оролцохоор нийслэлийн 7 дүүрэг болон 15 аймгийн багийн 350 гаруй тамирчин сурагчид мэдүүлгээ ирүүлээд байна.
Уг тэмцээн нь энэ оны долдугаар сард ОХУ-ын Саха улсад болох “Дети Азии” хүүхдийн спортын тавдугаар их наадам болон 9-р сард Малайзын Куала Лумпур хотод зохиогдох “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох тамирчдыг тодруулах урьдчилсан шатны шалгаруулалт болж байгаа онцлогтой аж.
Д.Идэр