Энэ онд нийслэлийн гэр хорооллын доторх авто замын засвар хийх
гүйцэтгэгчийг тодруулах тендер зарлагджээ. Энэ удаагийн тендерт Баянгол
дүүрэгт хоёр зам, БЗД-т нэг засвар байгаа бол Чингэлтэй дүүргийн таван
хорооллын доторх замыг засварлах аж. Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул
дүүрэгт тус бүр хоёр хоёр зам засварын тендер зарлагдсан бол

Энэ онд нийслэлийн гэр хорооллын доторх авто замын засвар хийх гүйцэтгэгчийг тодруулах тендер зарлагджээ. Энэ удаагийн тендерт Баянгол дүүрэгт хоёр зам, БЗД-т нэг засвар байгаа бол Чингэлтэй дүүргийн таван хорооллын доторх замыг засварлах аж. Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр хоёр хоёр зам засварын тендер зарлагдсан бол Баганхангай дүүрэгт нэг зам засварлах шаардлагатай байгаа гэнэ. Тендерт оролцогчдын саналыг ирэх сарын 16-ны өдрийг хүртэл авах юм байна. Нийслэлийн авто замын газраас зарлаж буй эдгээр тендерт журмын дагуу гадаадын иргэн ирүүлэхгүй, дотоодын оролцогчид давуу эрх олгохгүй гэжээ.