Цагдан хорих төвд саатуулагдаад байгаа генерал Ч.Амарболд болон
хурандаа нарыг шүүх хурал эхлэх гэж байна. Уг хуралд хохирогч,
хохирогчийн ар гэр, өмгөөлөгч гээд ихэнх хүн ирсэн байгаа ч шүүгч нар
саяхан ирсэн юм. Шүүх хурал болох цагдан хорих төвийн гадна 13 хүн
хамгаалалтад гарсан байгаа

Цагдан хорих төвд саатуулагдаад байгаа генерал Ч.Амарболд болон хурандаа нарыг шүүх хурал эхлэх гэж байна. Уг хуралд хохирогч, хохирогчийн ар гэр, өмгөөлөгч гээд ихэнх хүн ирсэн байгаа ч шүүгч нар саяхан ирсэн юм. Шүүх хурал болох цагдан хорих төвийн гадна 13 хүн хамгаалалтад гарсан байгаа бөгөөд 40-50 машин ирсэн байна. Тэдний дунд цувран ирсэн гурван хар өнгийн том жийп/Land Cruiser/-ээр заларсан хүмүүс нь гэрчүүд бололтой. Тэд цагдан хорихын хамгаалалтаар шууд нэвтрэн орж ирлээ. Уг шүүх хурлын гэрчээр МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Лүндээжанцан нарын хүн оролцох ёстой.
Шүүх хурлын үйл ажиллагааг хаалттай явуулах шинжтэй байгаа бөгөөд сэтгүүлч, хохирогч, ар гэрийн цөөнгүй хүн танхимын үүдэнд бөөгнөрөн зогсож байна.
Б.Чимэг