Яг одоо шүүх хурал эхэлж байна. Сэтгүүлчдийг оруулахгүй байгаа
учраас танхим дотор хурал хэрхэн өрнөж байгааг харах боломжгүй байна.
Хамгийн сүүлд хохирогчдын өмгөөлөгч, шүүгдэгчдийн өмгөөлөгч, буудуулж
хохирсон хүмүүс бүгд үнэмлэх,

Яг одоо шүүх хурал эхэлж байна. Сэтгүүлчдийг оруулахгүй байгаа учраас танхим дотор хурал хэрхэн өрнөж байгааг харах боломжгүй байна. Хамгийн сүүлд хохирогчдын өмгөөлөгч, шүүгдэгчдийн өмгөөлөгч, буудуулж хохирсон хүмүүс бүгд үнэмлэх, биеийн байцаалтаа үзүүлээд Цагдан хорихын эрүүгийн танхим руу орлоо. Мөн нэг хар өнгийн том жийп/Land cruiser/ нэмж ирсэн бөгөөд Цагдан хорихын шалганд сааталгүй шууд орлоо. Битүү хар шилтэй машины дотор хэн сууж байгааг харах боломжгүй байна. Энэ нь машинаар өөр нэгэн гэрч ирж байгаа бололтой. Түүний араас өөр нэг микро автобус ирж зогслоо. Тэндээс олон хүн бууж ирээд "Цагдаа улс төрийн золиос биш", "Цагдаа буруугүй" гэх зэрэг лоозонгоо бариад жагсаж эхлэв.
Б.Чимэг