Өнөөдөр болж буй цагдаагийн хурандаа нарын шүүх хуралд ерөнхийлөгч
асан Н.Энхбаяр ирсэн гэж баттай эх сурвалжаас мэдээлэл ирүүллээ. Цагдан
хорих төвийн хашаанд байгаа 50 гаруй машины дөрөв нь хав хар өнгийн том
жийп/Land cruiser/ байгаа юм. Эдгээрийг хөлөглөн ирсэн, үл мэдэгдэх
хүмүүс

Өнөөдөр болж буй цагдаагийн хурандаа нарын шүүх хуралд ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ирсэн гэж баттай эх сурвалжаас мэдээлэл ирүүллээ. Цагдан хорих төвийн хашаанд байгаа 50 гаруй машины дөрөв нь хав хар өнгийн том жийп/Land cruiser/ байгаа юм. Эдгээрийг хөлөглөн ирсэн, үл мэдэгдэх хүмүүс нь дөрвөн гэрч байх магадлал өндөр. Учир нь шүүх хурал эхлэхээс өмнө гурван том жийп цувран орж ирсэн юм. Харин хурал эхлэхтэй зэрэгцээд нэг машин ирсэн нь Н.Энхбаярын жийп байсан болов уу. Шүүх хурлын танхимын гадна сэтгүүлчид цугласан, Цагдан хорих төвийн гадна жагсагчид цугласан шүүх хурал халуухан өрнөж байна.
Б.Чимэг