МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдрийн цагдаагийн дарга
нарын шүүх хуралд гэрчээр оролцохоор ирсэн билээ. Түүнтэй хамт
дуудагдсан УИХ-ын гурван гишүүнээс түрүүлж Н.Энхбаяр хурлын танхимаас
гарч ирэв. Тэрбээр энэ үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэлсэн
үгэндээ

МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өнөөдрийн цагдаагийн дарга нарын шүүх хуралд гэрчээр оролцохоор ирсэн билээ. Түүнтэй хамт дуудагдсан УИХ-ын гурван гишүүнээс түрүүлж Н.Энхбаяр хурлын танхимаас гарч ирэв. Тэрбээр энэ үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэлсэн үгэндээ "Өнөөдөр бид дөрвийг дуудаад гэрчийн мэдүүлгийг дуудсан цагт ирж өгнө гэсэн гарын үсэг зурууллаа. Намайг хэзээ ч дуудсан би ирээд гэрчийн мэдүүлэг өгч чадна. Угаасаа 7 сарын 1-ний явдалд С.Баяр намайг шахаж гарын үсэг зуруулсан" гэж байв. Энэ түүний хөдлөшгүй байр суурь бөгөөд араас нь гурван гишүүн хараахан гарч ирээгүй байгаа юм. Шүүх хурал Цагдан хорих төвд үргэлжилж байгаа юм, шаардлагатай үед дөрвөн гэрчийг дуудан ирүүлэх аж.
Б.Чимэг