“Үүнийг л хөлбөмбөг гэхгүй юм бол өөр юуг хөлбөмбөг гэх юм бэ?” гэж хөтлөгч Б.Балжиннямыг дуу алдуулсан ширүүн тоглолт өнгөрсөн шөнө Benfica:Chelsea клубын дунд боллоо. Энэхүү тоглолтыг “С1” телевиз “Скайтел” компанитай хамтран үзэгч фанатууддаа хүргэж байгаа бөгөөд “Их завсарлага”-ын зааланд хэрэглэгчидтэйгээ хамт уг тоглолтыг үзэж, сонирхолтой арга хэмжээ зохион явуулсан гэнэ. Хоёр багийн тоглолт их аажмаар ширүүсэн өрсөлдөж хэд хэдэн гоолын боломж маш харамсалтайгаар хаалганы гадуур зөрж хоёр клубын фэнүүдийг догдлуулж байсан. Харин энэ үеэр “Скайтел” компаниас үзэгчдийн дунд асуулт хариулт тэмцээн эхлүүлж “Эхний үе хэдийн харьцаатайгаар дуусах вэ? Хамгийн эхний гоолыг хэн хийх вэ?” гэсэн асуулт асуулаа. Харин тоглолтын 75 дахь минутад “Chelsea” клубын тоглолч Solaon Kalou тоглолтын харьцааг 1:0 болгож үзэгч Ганзоригийн хариулт зөв байснаар азтан болж ухаалаг гар утасны эзэн болжээ.
Энэ бүхэн дээр нэмж дуулгахад “Скайтел” компаниас Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг С1 телевизийн байранд үзэгчид хэрэглэгчидтэйгээ хамт үзэж, үнэнч хөгжөөн дэмжигчдээ урамшуулахаар зэхэж байна. Та бүхнийг өнөөдөр шөнө буюу энэ сарын 28-29-нд шилжих шөнийн 02:45-аас MILANvsBARCELONA-гийн тоглолтыг хамт үзэх боломжтой гэнэ.



