
УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө нэр дэвшигчдээс тус тусын тойрогтоо ялагдал хүлээсэн боловч тэдгээрээс 28 ба түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно гэж баталсан нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэн зарим иргэд цэцэд хандсан юм. Хэрэв энэ заалтыг хүчингүй гэж тооцвол өмнө нь хэрэглэж байсан заалтаар буюу мажоритар тогтолцоогоор УИХ-ын сонгууль явагдах юм. Тиймээс улс төрийн намууд, олон нэр дэвшигчид Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг чих тавин хүлээж байна.