зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Тэнгэрийн хүү” жүжиг гэгээн музаг хамлаа

2012-3-28
0
ЖИРГЭХ
Өчигдөр театрын урлагт хайртай монгол түмний баяр болж өнгөрлөө. Учир нь энэ өдөр дэлхийн театрын баярын өдөр тохиодог билээ. Манай драмын урлагийнхан ч энэ өдөр “Гэгээн Муза” наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Улаан хивсний ёслол бүхэлдээ замбараагүй, зохион байгуулалт муутай боллоо

 Өчигдөр театрын урлагт хайртай монгол түмний баяр болж өнгөрлөө. Учир нь энэ өдөр дэлхийн театрын баярын өдөр тохиодог билээ. Манай драмын урлагийнхан ч энэ өдөр “Гэгээн Муза” наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Ес дэхь удаагаа зохиогдож буй “Гэгээн Муза 2011” наадамд драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн үндсэн гурван төрөлд нийт 11 шинэ жүжгийн 60 гаруй уран бүтээлч өрсөлдсөн юм. “Гэгээн Муза 2011” наадам 19:00 цагт улаан хивсний ёслолоор эхэллээ. Ёслолын үйл ажиллагаа яг цагтаа эхэлсэн ч заавал шүүмжлэх ёстой хэд хэдэн зүйл байсныг дурдмаар байна. Улаан хивсний ёслол бүхэлдээ замбараагүй зохион байгуулалтгүй эхэлж, өрнөж төгссөн юм. Энэ жилийн гэгээн музагийн улаан хивсэн дээр анхлан гишгэсэн уран бүтээлчид бол наадмын шүүгчид байлаа. Ар араасаа цуврах уран бүтээлчид улаан хивснээ зочилсоор л. Уран бүтээлчдийг урьж, үзэгчдийг баясгах үүргэтэй хоёр хөтлөгчийн микрофон гацаад чухам юу яриад байгааг чих тавиад ч сонсож чадсангүй. Ёслолын үйл ажиллагааг замбараагүй болгосон бас нэгэн зүйл бол хэвлэл мэдээллийнхэн байсан юм. Учир нь хэвлэлийнхэнд байрлаж зогсох тогтсон газар байхгүй байсан ба тэд хаа дуртай газраа байраа эзэлж зургаа авч байлаа. Бүр сүүлдээ сэтгүүлч, зураглаач  өөрсдөө улаан хивсэн дээрээ бөөгнөрөөд жүжигчдээ ч оруулах зайгүй болгочихсон. Дараагийн уран бүтээлчид ирчихсэн байхад өмнөх бүр тэрний өмнөх жүжигчид дотогшоо оролгүй яриа өгч харагдана. Хэсэг хэсэг газар бөөгнөрч яриа өгсөн жүжигчдийн хэн нь ямар төрөлд нэр дэвшээд байгааг ч жирийн үзэгчид мэдэж чадсангүй. Бүр сүүлдээ улаан хивсэн дээр уран бүтээлч, хэвлэлийнхэн, жирийн үзэгчид нийлсэн бөөн бужигнаан болсон юм.


 

 Жилийн жилд олон түмний нүдийг баясгаж сонирхолыг татдаг нэгэн зүйл бол нэр дэвшигч уран бүтээлчдийн гоёл байдаг. Энэ жил “Vidal” салоны хамт олон ёслолын үйл ажиллагаанд зориулж нэр дэвшигчдийн гоёлын үс засалт, нүүр будалтыг хариуцан ажилласан байна. Уран бүтээлч, жүжигчид маань бүгд маш сайхан харагдаж байсан ба тэр дундаа МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар олныг шуугиулж чадсан юм. Тэд цэнхэр өнгийн хос дээлээр гоёцгоожээ. Энэ жилийн наадмын ерөнхий шүүгчээр ажилласан Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар цагаан өнгийн дээлээр гоёсон нь их донжтой харагдаж байсан юм.

“Гэгээн муза” наадамд нэр дэвшигчид хүндэтгэлийн дэвтэрт гарын үсгээ үлдээж цааш үзэгчдийн танхим руу орцгоосон юм.  Жүжигчин Г.Отгонцэцэг уран бүтээлчдийн гарын үсгийг авах хүндтэй үүргийг хүлээжээ.

 

Үзэгчид суудлаа эзэлснээр шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа есөн цагт эхэлсэн юм.

Энэ жилийн наадам өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болж буйг юуны өмнө тэмдэглүүштэй. Ялангуяа драмын жүжгийн төрөлд түүхэн сэдэвтэй дөрвөн жүжиг өрсөлдөж байна. Жүжгийн зохиолч ховор байгаа өнөөгийн нөхцөлд драмын жүжгийн зохиол бичих авьяас билэгтэй зохиолчид хүч түрэн орж ирсэн нь энэ удаагийн наадмын онцлог байсан юм.

 Хүүхдийн жүжгийн шилдгүүдийг шалгаруулснаар шагнал гардуулах ёслолын ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Энэ жил хүүхдийн жүжгийн төрөлд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын бүтээл “Солгой харандаа” жүжиг амжилттай оролцож дөрвөн музагийн эзэн болсон. Хүүхдэд зориулсан жүжгийн уран бүтээлүүд энэ жилийн наадамд нэгэн шинэ өнгө нэмж байна. Аймаг орон нутгийн театрууд, залуу уран бүтээлчид театрын урлагийн нэрд гарсан мастеруудтай зуузай холбон авьяас билгээ сорьж буй нь Монголын тайзны урлаг эрчимтэй хөгжиж буйг харуулсан жишээ болж байна. .

 

Харин дуулалт жүжгийн төрөлд  Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулгын бүтээл “Боржигон цэцэн” жүжиг амжилттай сайн оролцож хамаг шагналыг хамсан юм. Уг бүтээлийн ерөнхий найруулагчаар МУГЖ, найруулагч Б.Мөнхдорж ажиллажээ. Тэрээр дуулалт жүжгийн төрөлд шилдэг найруулагч болсон юм.

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын “Маргаашгүй хаан” эмгэнэлт жүжиг, Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулгын “Боржигон цэцэн” дуулалт жүжиг, Дундговь аймгийн ХДТ-ын “Солгой харандаа” хүүхдийн жүжиг зэрэг сонин өвөрмөц бөгөөд төвийн театрынхны толгой дээр цахиур хагалж мэдэхүйц бүтээлүүд бийг цохон тэмдэглэхэд таатай байна. Энэ нь жил ирэх тусам “Гэгээн Муза” наадмын өрсөлдөөн улам ширүүн болж буйн илрэл.

Түүнээс гадна БСШУЯ-ны сайдын нэрэмжит шилдэг залуу уран бүтээлчдэд өгдөг шагналыг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай авсан юм. Театр энэ үдэш ахмад уран бүтээлчдээ мартсангүй.  Драмын театртай бүхий л амьдралаа холбосон уран бүтээлчид болох МУГЖ, Ч.Алтан-Өлзий, СТА, нүүр хувиргагч Уранчимэг нарыг хүндэтгэн шагнал гардуулсан юм.

 



УДЭТ-ын уран бүтээлчдийн хувьд ур чадварын өрсөлдөөн ширүүн байсан.  Оюуны бяр тэнхээ амтагдсан сонирхолтой, өвөрмөц шийдлээрээ үзэгчдээ байнга байлдан дагуулж байдаг найруулагч Б.Баатар, Ч.Найдандорж, Н.Наранбаатар нар шинэ соргог, бүтээлч зоримог эрэл хайгуулаараа содон “Тэнгэрийн хүү”, “Оролмаа”, “Ану хатан” жүжгүүдээ “Гэгээн Муза” наадамд сойж, ур ухаанаа уралдуулсан юм. Драмын жүжгийн төрөлд УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарын “Тэнгэрийн хүү” жүжиг  зургаан номинацид шилдгээр шалгарснаас гадна 2011 оны тайзнаа мэндэлсэн хамгийн шилдэг бүтээлд олгосон гран-при шагналын эзэн болсон юм. Ингэснээр “Тэнгэрийн хүү” жүжиг энэ үдшийн эзэн болж чадлаа. Театрын урлагт авьяастай, чадалтай, мэдрэмжтэй байж чадсан нь хэд л бол хэдэн шагналын эзэн болдгийг “Гэгээн муза” харуулж чаддаг билээ.

 Энэ үдшийн эрхэм зочид

Монголын урлагийн сор гэгддэг үе үеийн уран бүтээлчид энэ үдэш хүндэтгэлийн суудалд заларч харагдсан. Төрийн шагналт, АЖ Л.Цогзолмаа, Ц.Гантөмөр, АЖ, А.Очирбат, төрийн шагналт МУГЖ, Д.Сосорбарам, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ерөнхий сайдын гэргий “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа гэх хүмүүс энэ үдшийн хүндтэй зочдын тоонд зүй ёсоор орж байлаа. "Гэгээн Муза 2011" наадмын зургийг энд дарж үзнэ үү.



“Гэгээн муза-2011” наадмын шилдгүүдийг толилуулж байна.

  • Шилдгийн шилдэг гран-при: Найруулагч Н.Наранбаатар “Тэнгэрийн хүү” жүжиг


Драмын жүжгийн төрөлд:

  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Н.Наранбаатар /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
  • Оны шилдэг жүжгийн зохиолч: Х.Цогнэмэх /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: Я.Санжаасүрэн /“Ану хатан” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /“Тэнгэрийн хүү” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Эрдэнэбилэг /“Тэнгэрийн хүү” жүжигийн Модуны дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: С.Сарантуяа /“Оролмаа эх” жүжгийн Оролмаагийн дүрээр/
  • Оны шилдэг эрэгтэй туслах дүр: С.Болд-Эрдэнэ /“Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элч, Зайрангийн дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй туслах дүр: У.Уранчимэг /“Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр/


Дуулалт жүжгийн төрөлд:

  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Мөнхдорж /“Боржигон цэцэн” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: О.Баярмагнай /“Боржигон цэцэн” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Дашням /“Боржигон цэцэн” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: О.Ганзориг /“Арван тавны сар” жүжгийн Хангарьдын дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: Р.Болортуяа /“Арван тавны сар” жүжгийн Цэцэнцэцэгийн дүрээр/


Хүүхдийн жүжгийн төрөлд:

  • Оны шилдэг жүжгийн найруулагч: Б.Хишигзаяа /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг тайзны зураач: Т.Сэржхүү /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг хөгжмийн зохиолч: С.Батболд /“Солгой харандаа” жүжгээр/
  • Оны шилдэг эрэгтэй гол дүр: Г.Гандөш /“Том хамарт одой” жүжгийн Яковын дүрээр/
  • Оны шилдэг эмэгтэй гол дүр: Б.Отгонсүрэн /“Солгой харандаа” жүжгийн Баллуурын дүрээр/
  • Оны шилдэг эрэгтэй туслах дүр: Д.Энхбат /“Том хамарт одой” жүжгийн Урбаны дүрээр/

Т.Хулан

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.75.10)
    Гоё шүү дээ. Урлаг мэдэхгүй тэнэг амьтан бэ Монголд ядаж ийм наадам байх ёстой биз дээ.
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.18.135)
    shal shog yadtsan show
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    goy bichjeeee
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ү.Амарбат: Эх дэлхийгээ цэвэрлэх өдөрт 8500 гаруй залуус нэгдээд байна
    2 цаг 57 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтанууд тодорлоо
    6 цаг 26 мин
  • Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна
    6 цаг 32 мин
  • Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад оруулна
    7 цаг 32 мин
  • “Монгол, Хятадын найрамдлын цэцэрлэг” нээлтээ хийв
    7 цаг 44 мин
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
    8 цаг 57 мин
  • Монгол Улс анх удаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих ВИРТУАЛ БҮС байгууллаа
    9 цаг 24 мин
  • Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ
    9 цаг 45 мин
  • “Халзан бүрэгтэй”-н сонсголд шинжээч томилох асуудлыг хаалттай хэлэлцлээ
    9 цаг 53 мин
  • Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна
    10 цаг 20 мин
  • Спикерийн зурсан СТРАТЕГИ!
    10 цаг 23 мин
  • Төрийн албаны хуулийг шинэчилсний үр дүн эхнээсээ гарч, төрийн албаны шалгалтыг бүрэн цахимжуулсанд иргэд талархаж байгаа гэв
    10 цаг 46 мин
  • М-Си-Эс Группийн төлсөн 1.3 их наяд төгрөгийн татвараар юу бүтээж болох вэ?
    11 цаг 23 мин
  • А.Амартүвшин: Иргэд хагас коксон нүүрс болон шахмал түлшийг хольж аваад өөрсдөө туршиж үзэх боломжтой
    11 цаг 51 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулав
    12 цаг 6 мин
  • Б.Жавхлан: Хиймэл оюун ухаанаар хөрөнгө оруулалтыг эрэмбэлсэн
    12 цаг 8 мин
  • Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн ОУХМ Л.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүллээ
    12 цаг 26 мин
  • Хууль зүйн байнгын хороо УИХ-ын 2025 оны намрын чуулганы хугацаанд дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна
    12 цаг 40 мин
  • ХҮН намын генсек П.Ганзориг УИХ дахь намын зөвлөлийнхөө даргаар сонгогдлоо
    12 цаг 54 мин
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #3: ЗАМЫН ЦААНА
    12 цаг 57 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Дорнодын “Элит тауэр”-ын нэг эзэмшигч нь нөгөө эзэмшигчийнхээ найман орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр бусдад худалджээ
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • “Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатар хотын бүсүүдээр нэрлэж, нийслэлийн өнгө төрхийг шингээжээ
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг "Төсвийн хөрөнгөөр хувийн хотхон руугаа дулаан татдаг, өргөтгөдөг" гэв
  • Эмгэнэл
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #2: ГАНБААГИЙН ГАЦАА
  • О.Алтангэрэл: Оюу толгойн гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай гэрээ болсон нь тодорхой болчихсон
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
  • Бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 55 хувьд хэвийн байна
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
  • Ардчилсан нам Хэнтий аймагт чуулж байна
  • О.Цогтгэрэл: Бид шударга үйл хэргийг, дүрэмдээ үнэнч шударга байхыг эрхэмлэнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • GenZ-ийн нүдээр улстөрчид #1: Сийндүүлсэн Женко
  • Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн гүйцэтгэгч шалгарч, батламж гардууллаа
24 баримт
  • Д.Амарбаясгалан: Намрын чуулган нээлтээ хийж, УИХ шинэ бүтцээр ажиллаж эхэллээ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК