Өмгөөлөгчид нь Үндсэн хуулийн цэцэд хандсан байсан боловч хариуг нь
ирүүлээгүй байхад шүүх хурал үргэлжлүүлж байгаа гэнэ. Хууль зүйн
хүрээнд үндсэн хуулийн цэцэд хандаад хариуг нь ирүүлээгүй байгаа үед
шүүх хурлыг хойшлуулах, түдгэлзүүлэх ёстой байда

Ч.Амарболд нарын шинэ өмгөөлөгч долдугаар сарын 1-нтэй холбоотой бүх хавтаст хэрэгтэй танилцах ёстой бөгөөд тэр болтол багагүй цаг зарцуулагдах нь тодорхой юм. Өнөөдрийг хүртэл хэргийг өмгөөлж ирсэн О.Алтангэрэлийг ийнхүү "хавчиж" байснаас болж буцаж байхад дараагийн өмгөөлөгч хэргийн үнэн мөнийг тогтоож чадах болов уу гэсэн эргэлзээ төрж байна. Энэ мэтээр шүүхийн танхимаас цааш хэтрэхгүй явсаар дараагийн сонгуультай золгох нь.
Цагдан хорих төвд өнгөрсөн хугацаанд хоригдож байсан шүүгдэгч Ч.Амарболд, О.Зоригт нар нэлээд турж, ядарсан царайтай харагдаж байлаа.
Б.Чимэг