
Өчигдөр “Гэгээн Муза 2011” наадмын ёслолын арга хэмжээ болсон. Баяр улаан хивсний ёслолоор эхэлсэн ба жүжигчин Эби энэ үдэш олныг шуугиулж чадсан юм. Тэрээр цагаан шаргал өнгийн торгон дээлээр гоёжээ. Энэ ч түүнийг үнэхээр сайхан харагдуулж байлаа. Түүнийг машинаас буухад л охидууд орилж тал талаас нь зургийг нь авч харагдсан. Түүнтэй зургаа авахуулах хүсэлтэй охид драмын театрт уртаас урт цуваа үүсгэсэн байж харагдсан. Эби энэ үдэш өмссөн дээл, үсний засалт баатарлаг дүр төрхөөрөө ялгарч чадаж байлаа.